ҮСХ, УБЕГ-ыг нэгтгэх заалтыг хасахыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал ирүүлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэх заалтыг хуулийн төслөөс хасах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг М.Энхболд, Су.Батболд нар орон нутгийн өмчтэй холбоотойгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах, гааль, татварын газруудыг нэгтгэх заалтыг хуулийн төслөөс хасах санал гаргасан боловч олонхийн дэмжлэгийг авч чадсангүй дэмжсэнгүй.

Ийнхүү хуулийн төслүүдтэй холбоотой санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


URL:

Сэтгэгдэл бичих