Чөлөөт бөхийн төрөлд Олимпийн эрх авсан бөхчүүд

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотноо зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Тус наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчдын сонгон шалгаруулалтын тэмцээн эхэлсэн. Өнгөрсөн есдүгээр сарын 7-ноос 15-ны өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт эхний зургаад орсон бөхчүүдэд Олимпийн эрх өгсөн аж.

Харин 2016 он гараад АНУ, Казахстан, Алжир, Серб, Монгол, Турк зэрэг орнуудад Олимпийн эрх олгох тэмцээн явагдана.

Одоогийн байдлаар эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт Олимпийн эрх авсан тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Гүржийн В.Хичегашивили, Ираны Х.Рахими, Монголын Э.Бэхбаяр, ОХУ-ын В.Лебедев, Казахстан С.Артас, БНАСАУ-ын Ж.Хак-Жин, 65 кг-д Италийн Ф.Чамизо, Узбекистаны И.Наврузов, ОХУ-ын С.Рамонав, Ираны А.Мохаммади, Монголын Г.Мандахнаран, Азербайжаны Т.Асгаров, 74 кг-д АНУ-ын Ж.Бурроугс, Монголын П.Өнөрбат, Энэтхэгийн Н.Панчам, ОХУ-ын А.Гедуев, Францын З.Хаджиев, Ираны А.Гхасеми, 86 кг-д ОХУ-ын А.Садулаев, Туракийн С.Яасер, Гүржийн С.Аминашвили, Ираны А.Карими, Азербайжаны М.Хатиев, Болгарын М.Ганев, 97 кг-д АНУ-ын К.Шнайдер, ОХУ-ын А.Гадисов, Азербайжаны Х.Газумов, Гүржийн Э.Одикаке, Ираны А.Тахан, 125 кг-д Туркийн Т.Акгул, Азербайжаны Ж.Магомедов, Гүржийн Ж.Петриашвили, ОХУ-ын В.Маков, Монголын Ж.Чулуунбат, Армений Л.Берианидзе, эмэгтэйчүүдийн 48 кг-д Японы Э.Тосака, Азербайжаны М.Стадник, Голландын Ж.Блазак, Канадын Г.Моррисон, БНХАУ-ын Л.Хуй, ОХУ-ын В.Исламова, 53 кг-д Япон С.Ёшида, Шведийн С.Маттссон, БНАСАУ-ын Ж.Мюнг-Сук, Нигерийн О.Адекуоро, Азербайжаны А.Дороган, БНХАУ-ын Ж.Хуачин, 58 кг-д К.Ичо, Финландын Ф.Олли, Туркийн Э.Жале Ясилимар, Азербайжаны В.Раткевич, Колумбын Ж.Рентейра, Шведийн Ж.Маттссон, 63 кг-д Монголын С.Батцэцэг, Японы Р.Кавай, Украйны Ю.Остарчик, Болгарын Т.Ясейн, Канадын Б.Стоне, Латвийн А.Григориева, 69 кг-д Н.Воробиева, БНХАУ-ын Ж.Фенг, Японы С.Доша, Германы А.Фокен, Монголын О.Насанбурмаа, Шведийн Ж.Франссон, 75 кг-д АНУ-ын А.Грэй, БНХАУ-ын Ш.Куан, Эстоний Э.Меу, Беларусийн В.Маржалиук, Колумбын А.Олаяа, Бразилийн А.Феррейра нар Олимпийн эрх авчээ.

Харин улсаар нь авч үзвэл ОХУ 12, Азербайжан 11, Иран 8, Монгол 6, АНУ, Украйн, Япон 5, Гүрж, БНХАУ 4, Армени, Болгар, Казахстан, БНАСАУ, Швед 3, Беларусь, Канад, Колумб, Куба, Финланд, Герман, Узбекистан 2, Серб, БНСУ, Румын, Нигери, Голланд, Латви, Кыргизстан, Итали, Энэтхэг, Унгар, Франц, Эстони, Дани, Бразил, Алжирын тус бүр нэг тамирин болж байна. Мөн сонгомол болон чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр зургаан жинд 36 орны 108 тамирчин Олимпийн эрх аваад байна.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих