Б.Батбаяр Баянхонгорт очвол “зодуулна”

Иргэдийн гомдоллож буй хэдэн зүйл байна. Тэтгэврийн зөрүү гэж нэг юм байна. Өөрсдийн хэнэггүй, тухайн үеийн

албан тушаалтны хариуцлагагүйгээс болж тэтгэвэр тогтоолгохтой холбоотой баримт бичиг үрэгдсэн, үрэгдүүлсэн тохиолдлын хохирогч болсон олон хүн таарав. Тийм хүмүүс өнөөдөр 54 мянган төгрөгийн тэтгэмж авдаг аж. Малчдын зургаан настай хүүхдийг сургуульд хамруулдаг нь зөв юм болов уу гэсэн бодол төрж байлаа. Гэрээсээ, аав, ээжээсээ  хол дотуур байрны зургаан настнууд  учраа олохгүй, цаанаа л нэг бэтгэрдэг нь илт. МАН-ын “Ард түмнээ сонъё” аяны хэсэгт ажилласан надад ийм л ерөнхий, гэхдээ болж бүтэж буй, сайн сайхан хүсэл зорилго, тэмүүлэл нь дийлсэн сэтгэгдэл төрлөө. Төрийнхөө өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ид эзэмшдэг 536 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг чимээгүйхэн  хүлээж суугааг ч мэдэрлээ. МАН, МАХН-ын учир жанцанг хүмүүс ойлгожээ. Үүнийг жижиг асуудал гэж үздэг бололтой. МАН бол МАН шүү дээ гэсэн байдалтай байцгаана билээ.
Баянхонгорчууд УИХ-ын гишүүдээс “молекул” Батбаярыг хаа ганц сурах юм. Яасан гэхээр сумдад үйлдвэр байгуулж, ноос, ноолуурын үнийг тэнгэрт хадсан үнээр худалдаж авна гэж олон ч хүнд  амалсан юм даг уу. Гэсэн ч Баянхонгорын хилийн дээсээр 2008 оноос хойш алхаагүй бололтой. Зарим сумын иргэд түүнийг ирвэл  “зодно” гэж байна. Аймгийн Засаг дарга хотод ирээд сонгогдсон гишүүний нь хувьд Батбаяртай уулзах гээд “хурдыг” нь гүйцдэгггүйгээ ярьж байна лээ.
Ерөнхий сайдын зөвлөх Л.Элдэв-Очир Бууцагаан, Хүрээмарал, Гурванбулаг, Баянбулаг, Жаргалант, Галуут, Заг суманд ажилласныг дээр өгүүлсэн. Д.Амарсанаа даргатай явсных Баянхонгор аймгийн ойрын хөгжлийн талаар хэдэн үг солив. Аймгийн нийт иргэд банкны хадгаламждаа 16.8 тэрбум төгрөгтэй гэж байна. Жаргалант сумынхан “Байдраг” үүлдрийн хониороо алдартай. Түүнийхээ чанарыг хадгалахын тулд Увсаас илүү нугаламтай, махны чиглэлийн, 40-50 градуссын хүйтэнд тэсвэртэй 500 хурган хуцыг сумдад нийлүүлж байгаа гэнэ.  Өнгөрсөн жил ажил идэвхтэй хайж хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн иргэний тоо энэ онд нэг мянга гаруйгаар буурчээ. Баянхонгорт үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээр хэрэгцээнийхээ 50-иас доошгүй хувийг хангах шаардлагыг нутагт нь уул, уурхайн үйлдвэрлэлд эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд аймгийн удирдлага тавьдаг аж. Цаашдаа уул, уурхайд найдах бус орон нутгийнхаа давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө  ажиллана гэдгээ Засаг дарга Д.Амарсанаа хэллээ. 2008 сонгуулиар Баянхонгор аймагт дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70.8 хувьтай байна. Ерөнхий сайдын дэвшүүлсэн Кембрижийн стандартыг “Номундалай” цогцолборт нэвтрүүлж эхэлжээ.
Л.Элдэв-Очир зөвлөхийн хувьд юм хийе гэсэн хүнийг дэмждэг нэгэн аж. Амьдрал нь ядруу хэдий ч өөрсдөө блок цохиж амьдрах сууцаа босгосон хүмүүсийн урмыг бодож 5:8-ын барилгын иж бүрэн материалаар нэгэн өрхөд туслахаар болсон. Хоёр ч айлд гэр бэлэглэв. Жаргалант сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдээд хадлан тэжээл бэлтгэж байгаа урмыг нь дэмжиж бага оврын трактор 50 хувийн хөнгөлөлттэй үнэхээр өгөхөөр болов. Иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд нэмэртэй маш тодорхой төсөл боловсруулаад ирвэл хувийн зүгээс санхүүжүүлэх, зуучлан ажиллахад бэлэн байх болно гэдгээ Л.Элдэв-Очир хэлж явлаа.
“Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд иргэдээс гаргасан санал санаачилгууд 2012 оны сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөрийн суурь болох юм билээ гэдгийг дахин дурдах нь зөв болов уу.

inet


URL:

Нэр: Jodee Caballero Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.