Волейболын цомын медалийн төлөөх тоглолтууд эхэллээ

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх багууд тодорхой болсон.
Тодруулбал, Эрэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө “Хасу Мегастарс”, “Эрчим”, аваргын цомын төлөө “Тэнүүн-Огоо”, Булган аймгийн багууд шалгарчээ. Харин эмэгтэй багуудаас “Эрчим”, Булган аймгийн баг хүрлийн төлөө, “Монти”, Сүхбаатар аймгийн багууд алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Түрүүлж хоёр хожсон багууд хүрэл болон алтан медалийн болзол хангах юм. Өнөөдрийн тоглолт дөнгөж сая “Эрчим” болон “Булган” багуудын хүрлийн төлөөх тоглолтоор эхэллээ. Тус тоглолтыг Сүлд телевиз шууд дамжуулж байна.
 
Т.Болормаа

URL:

Сэтгэгдэл бичих