Таны эрүүл мэндэд тустай сексийн 9-н арга барил

dry_spell_-_dating_advice_-_sex_-_womens_health_uk__medium_4x3

Секс хийх нь өөрийн хамтрагчдаа ойр дотно мэдрэмжийг төрүүлэх ба арьсны гоо сайханд ч гэсэн эерэг үр дагаварыг үзүүлдэг гэж Колумбын их сургуулийн эмэгтэйчүүд профессор Hilda Hutcherson хэлсэн байна. Илүү сайхан арьс, стрессгүй байхыг хүсвэл дараах зөвлөгөөг дагаарай.

1. Стрессээ хуваа

Хэрвээ та томоохон уулзалт хурал, семинарт оролцох гээд түүндээ стресст орж байгаа бол хамгийн сонгодог арга нь секс юм. Сэтгэл зүйн профессор Stuart Brody бэлгийн үед хүнээс ялгарах гормон нь түгшүүр сэтгэл гутралыг унтраах таны тархины цэнгэлийн төвийг идэвхижүүлдэг гэсэн байна.

  • Мөн та сексээ илүү амттай болгохын тулд тоглоом тоглож болно шүү дээ. Жишээ нь зайрмаг оролцуулан шинэ санаа, шинэ байрлал олох бүрдээ нэг халбага гэх мэтээр өөрийн хүссэнээр баяжуулан тоглож болно.

2. Илүү сайн унт

Секс хийсэний дараа оюун ухаан, бие организм, булчин бүгд маш сайн суларч тайвширдаг. Энэ үед маш сайн унтаж амардаг. Хэрэв маш их ядарсан үедээ секс хийгээд дуусгаж чадалгүйгээр унтаж байгаа бол буруу байна гэсэн үг. Та улам их ядрах  бөгөөд биеийн ядаргаа тань бүрэн тайлагдахгүй.

  • Хэрвээ та эрэгтэйгээ удаан тавиулахыг хүсвэл улаан дарс тус болно.

couple_sex_-_feet_off_bed_-_womens_health_uk__medium_4x3

3. Өвчинг арилгана

Ихэнх эмэгтэйчүүд секс хийх үед толгой өвдлөө гэх шалгааныг хэлдэг ч энэ бэлгийн ажил хийхэд хамааралгүй бөгөөд харин ч эсрэгээрээ таны биеийн өвчин өвдөлтийг намдаадаг давуу талтай.

  • Хэрэв таны хамтрагч нэг чиглэлд л хийдэг бол түүний чиглэлийг өөрчлөж үзээрэй. Мөн хэмнэлийн хувьд ч удаанаас хурдсаж байвал мэдрэмжийг илүү нэмэгдүүлнэ.

4. Ханиад томуутай тэмцэх

Ханиаж найтах нь тийм ч тачаангүй зүйл бишээ. Пенсильвани мужийн Wilkes их сургуулийн хийсэн судалгаагаар долоо хоногт нэгээс хоёр удаа бэлгийн хавьталд ордог хүмүүсийг  эсрэгбие гэж нэрлэдэг иммуноглобулин А (IgA) 30% нь дээд түвшин байдаг нь тогтоогджээ. Эсрэгбие нь хүний биед орж болох ханиад томууны нянгын эсрэг хамгийн эхний хамгаалалтын шугам юмаа.

  • Байгалийн гаралтай виагра гэвэл тарвасыг хэлнэ. Та өөрийн өдөөгчийг жимсээр шийдээрэй.

5. Хүүхэдтэй болход

Хэрэв та хүүхэдтэй болохыг хүсээд ганц хоёрхон удаагийн хавьдалтаар жирэмсэн боллоо гэхэд хүүхдийн дархалаа маш сул байдаг байна. Харин байнгын тогтвортой харилцаатай байсан үед таны хүүхэд эрүүл саруул бойжих магадлал улам их болно.  Учир нь эр бэлгийн эс нь эмэгтэйн биед таатай уур амьсгал бүрдүүлж дархлалын системийг идэвжүүлэдэг.

  •  Судалгаагаар 100 хос жирэмсэн болох оролдлого хийхэд 20-н хос нь л үр дүнтэй болдог байна. Хэрэв үнэхээр хүсэж байгаа бол үүрээр сэрүүлэг тавьж эрт бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болох магадлал улам ихсэх болно.

6. Сарын тэмдэгийг хөнгөлөх

Сарын тэмдэг ирэх үер савны булчин чангарсанаас болоод их өвдөлттэй ирдэг. Бэлгийн идэвхитэй харилцаанд байгаа эмэгтэйн хувьд энэ асуудал хөнгөлөгдөж ирэх мөчлөг багасдаг байна.

  • Хэрвээ та сарын тэмдгийн үер бэлгийн харилцаанд орох гэж байгаа бол хөлдүү мах гэдэг байрлал хамгийн тохиромжтой бөгөөд энэ нь эмэгтэй доор эрэгтэй нь дээр нь байх юм. Мөн бэлдэх зүйлс нь доороо дэвсэх алчуур, дараа нь арчих сальпитка хэрэгтэй.

couple_in_bed_-_kissing_-_womens_health_uk__medium_4x3

7. Дасгалаа хийе!

Унтлагын өрөөний дасгал нь секс юм. Нэг удаа секс хийхэд 85-250 калори шатаадаг бөгөөд таны гуя, өгзөг, хэвлийн булчингууд хамгийн их ачаалалыг авдаг байна.

  • Хамгийн их илчлэг шатаадаг байрлал нь cowgirl position юм.

8. Арьсаа хайрла.

Судалгаагаар 7 хоногт 4 удаа секс хийхэд бүсгүйчүүд өөрийнхөө наснаас 10-н насаар залуу харагддаг. Учир нь бэлгийн харилцаанд орох үед гормон ялгардаг ба тэр нь арьсыг татаж чангалдаг байна.

  • Амтат сексийн дараа таны арьс тольгор зөөлөн болох бөгөөд өглөө бүр үзэсгэлэнтэй сэрэх болно.

9. Хөхөөрөө үүнийг хий!

Эмэгтэйчүүд хөхөөрөө үүнийг хийснээр хөхний хорт хавдарыг бууруулдаг байна. Энэ явцад хамгаалалтын гормон ялгардаг бөгөөд хавдарын эсрэг үйл явц өрнөдөг.

  • Түүнийг ч гэсэн үүндээ татан оролцуулаарай.

Амжилт хүсье!


URL:

Сэтгэгдэл бичих