“Цэцэг” зочид буудлын хоолонд 14 хүн хорджээ

Өчигдөр өглөө “Цэцэг ” зочид буудалд байрлан мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалтанд хамрагдаж байсан 14 хүн хоолноосоо хордсон байна. Энэ талаар талаар ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулсан юм.

-Одоогийн байдлаар хордлого авсан хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ?

-Одоогоор манай төвд ирж хэвтэн эмчлүүлсэн хүн байхгүй. Нийт 14 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэнээс манай төвд зургаан хүн шинжилгээ өгсөн. Хордлого авсан гэсэн хүмүүст зөвлөгөө өгөөд явуулсан. Хамгийн сүүлийн байдлаар хордсон хүмүүсийн биеийн байдал гайгүй байна.

-Албан ажлаар явсан хүмүүс гэсэн. Хөдөө орон нутгийн иргэд байсан уу?
-Төв аймгаас Улаанбаатар хотод мал эмнэлгийн сургалтын чиглэлээр сургалтанд сууж байсан хүмүүс. Тус буудалд байрлаж байсан бусад хүмүүсийн биеийн байдал хэвийн.  Мэргэжлийн хяналтын газрынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Н.Наран
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих