Дээд шүүх энэ онд 144 хүнийг цагаатгажээ

Улсын Дээд шүүх энэ оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 18-ны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах талаар нийт 304 өргөдөл, хэргийн материал хүлээн авснаас 121 хэргийг хянан хэлэлцэж, 120 тогтоолоор 144 хүнийг цагаатгасан байна. Харин одоогийн байдлаар 174 хэргийг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.

Мөн цагаатгалын үнэмлэх олгох талаар хэлмэгдэгчдийн төрөл садан болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссуудаар дамжуулан 33 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нийтдээ 27 ширхэг үнэмлэх олгожээ.

Түүнчлэн цагаатгалын цахим бүртгэлийн программд Улсын Дээд шүүхээс цагаатгагдсан хүмүүсийн тогтоолыг нөхөн оруулж байгаа бөгөөд уг бүртгэлийн үнэмлэх олгосон цахим бүртгэлд 2010 оны арваннэгдүгээр сарын 1-нийг дуусталх хугацаанд цагаатгалын үнэмлэх авсан хүмүүсийн мэдээллийг оруулсан байна.

Б.Тэлмэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих