Н. Халиун анхны бие даасан тоглолтоо хийнэ

haliun

            Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун “Халиуны ертөнц” GREATEST HITS LIVE нэртэй анхны бие даасан бүрэн хэмжээний амьд тоглолтоо энэ сарын 13, 14-ны өдрүүдэд “UB PALACE”-н концертын их танхимд хийхээр боллоо. Уг тоглолтонд хөгжмийн зохиолч Н.Халиуны монголын рок попын ертөнцөд 23 жилийн турш авьяас чадвараа шингээн бүтээсэн шилдэг уран бүтээлүүд тоглогдох аж.

Тоглолтонд “Харанга”, “Камертон” , “Номинталст” хамлагууд болон МУГЖ дуучин Т.Ариунаа, Д.Жаргалсайхан, МУСТА дуучин С.Наран зэрэг 20 гаруй уран бүтээлч оролцох юм. “Энэ тоглолтоор үзэгчид миний ертөнцийг мэдрэх болно. Тоглолтын турш үзэгчидтэйгээ урлагийн нандин холбоо үүсгэнэ. Иймээс үзэгчид зөвхөн хараад суухаас илүү хамт оролцоосой гэж хүсэж байна” гэж хөгжмийн зохиолч Н.Халиун хэлсэн юм.

“Халиуны ертөнц” тоглолтын продюсерээр “UP MUSIC” продакшн, зохион байгуулагчаар “BRO’S” рекордсын хамт олон ажиллаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих