19 хүртэлх насныхны сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно


Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх даваа гарагт  эхлэх гэж байна.  Тус тэмцээнд 1996 оноос хойш төрсөн тамирчид тоглох бөгөөд хот, аймаг, дүүрэг, клуб, их, дээд сургуулиудын нийт эрэгтэй 20 баг, эмэгтэй найман баг оролцохоор бүртгүүлжээ.Ирээдүйн шилдэг баг, тамирчид төрөн гардаг энэхүү тэмцээн арваннэгдүгээр сарын 9-16-ны хооронд Спортын төв ордонд болно. Тэмцээнийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Монголын сагсан бөмбөгийн шvvгчдийн холбооны шүүгчид шүүн явуулах ажээ.

Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хvрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна. Мөн байрлал бvр дээр “Шилдэг гарааны таван тоглогч”-дыг тодруулж, улмаар 19 хvртэлх насны эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багуудыг байгуулан, цаашид олон улсын тэмцээн, уралдаануудад оруулах зорилготой ажиллах аж.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих