Сонгуулийн “бэлгүүд” эхнээсээ задарлаа
Сонгуулийн чимээ ойртох тусам улс төрийн нам эвсэл, шат шатны Төрийн “томчууд” орон нутаг, аймаг сум, дүүрэг хорооныхоо иргэдэд “хайр зарлаж, халамж тавих” нь өдрөөс өдөрт нэмэгддэг.
Үүний нэг жишээ өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт боллоо. Тодруулбал, 8700 гаруй иргэн, 2060 орчим өрхтэй нэгэн хорооны Засаг дарга энэ сарын 8-нд буюу өнгөрөгч ням гаригт өрх бүрт хоёр шуудай нүүрс тараажээ.
Ингэхдээ ирэх 2016 онд болох УИХ, орон нутгийн сонгуулийн талаар иргэдтэйгээ санал бодлоо хуваалцсан байна. Мөн өөрийнх нь сэтгэлийн бэлэг болох нүүрсийг нь авсан иргэдэд тун ч талархалтай байгаагаа илэрхийлээд амжсан сурагтай.
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL: