Нярайн цогцос төрөөд удаагүй байсныг тогтоожээ

Манай сонин “Хангай” зочид буудлын орон доороос нярайн цогцос олдсон талаарх мэдээллийг уншигчиддаа хүргэж байсан билээ. Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Хангай” зочид буудлаас олдсон нярайн цогцос эхээс төрөөд гурав хоносон эрэгтэй хүүхэд болохыг шүүх эмнэлгийнхэн тогтоосон байна.

Эх сурвалжийн мэдээллээр уг нярай эрүүл саруул төрсөн байсан гэнэ. Харин агааргүйн улмаас бүтэж үхсэн байж болзошгүй аж. Эх нь нярайг орхиж явахдаа орны гудсан дор хийгээд явсан байсныг албаныхан хэлж байгаа юм. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд эзэн холбогдогчийг нь олох сэжүүр илрүүлжээ.

Дашрамд дуулгахад, нярайн цогцос буудалд гурав хоносон учраас өмхийрсөн байсан аж.

А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих