Хөхөрчихсөн хөлөн дээрээ ядаж крем түрхэчихгүй дээ

Нэрт нийтлэлч Баабар ” Цонхоор чулуу шидэх тоолонд нэг хуульчийн толгой дээр буух боллоо” хэмээн бичсэн удаатай. Харин энэ олон миссийн тэмцээнүүдийг харахад  ”хуульч” гэдэг үгийг “мисс” гээд орлуулчихад болохгүй зүйл байхгүй мэт. Уг нь дэлхийн түвшинд гоо зүй, ёс суртахуун гээд гадаад төрхөөсөө илүү ухаан бодол, оюуны мэдлэгээрээ энэ өргөмжлөлийг хүртдэг. Гэтэл манайд гадаад,дотоод гоо сайхны аль аль нь ч үгүй,  өдрийн нэг мисс тодордог болсоор удаж байна. Ийм нөхцөлд үндэсний хэмжээний сайхан бүсгүй шалгаруулна гэдэг “лөөлөө” бололтой. Үүнийг өгүүлэхийн учир хэдхэн хоногийн өмнө отгон миссээ тодруулсан монголын ард түмэн сэтгэл дундуур хоцорсонд байгаа юм. Тэмцээний оролцогчид хийгээд зохион байгуулалт дэндүү арга ядсан зүдрүү байлаа.  Шалгуур нь дорой байсных уу, харваас миссийн түвшинд өрсөлдөх  бүсгүйчүүд бараг байсангүй. Сонсвоос ихэнх нь арван жилийн ширээнээс холдоогүй сурагчид байсан гэх. Тэмцээний явцад тэргүүн мисс болсон И.Төгсөө гэх бүсгүйгээс “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэн хэлсэн бэ? хэмээн  асуухад ” Аймаар их  сонссон үг байна. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна” гэж хэнэггүйхэн инээж зогссон. Хэдийгээр тэр бүсгүй бүхнийг мэдэх албагүй ч үүнд хариулж чадахгүй байна гэдэг  мэдлэг боловсролын тухайд “таг” гэдгийг илтгээд өгөв. Гоо сайхны тухайд хөл гар нь хөхөрчихсөн, талаараа эргэсэн сандаалтай дэгэнцэж зогссон. Үзэгчид гэдэг гярхай.


URL:

Сэтгэгдэл бичих