ЭМС-ын сайдын суудлын төлөө АН, МАХН хоёр “зодолдож” эхлэв

324gdfg

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг авилгын хэргээр АТГ-т саатуулаад байгаа юм. АТГ-аас Г.Шийлэгдамба сайдад Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт Г.Шийлэгдамба сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэрбээр “Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэх агуулга бүхий өргөдлийг Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.

Ингээд түүний хүсэлтийг хүлээн авч өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Шийлэгдамба сайдыг огцруулж, түүний оронд Шадар сайд Ц.Оюунбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа юм.

Огцрох өргөдлөө өгсөн даруйд нь МАХН-ынхан Эрүүл мэнд, спортын сайдад хэнийг нэр дэвшүүлэх эсэхээ дотроо хэлэлцэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлэхээр тохирсон гэх мэдээлэл байна.

Тэгвэл өнөөдөр энэ салбарыг өмнө нь удирдаж байсан С.Ламбаа АН-ын гүйцэтгэх зөвлөлдөө хандаж Эрүүл мэнд, спортын сайдад АН-аас хүн томилохыг санууллаа. Ингэснээр тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эвслийн бүлэгт хариуцуулж нэр хүнд нь унаад буй Эрүүл мэндийн салбарыг дахин сэргээж чадах гэнэ.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.