Энэ жилийн топ хэн бэ

Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг  “Гоёл” наадам энэ сарын 26-30-ны хооронд болохоор товоо гаргалаа. 1988 оноос эхлэн зохиогдсон “Гоёл” наадмын үйл ажиллагаа уламжлал ёсоор  загварын долоо хоногоор эхлэх юм байна.

Тодруулбал, “Гоёл-2016” наадмын “Загварын долоо хоног”-ийг 11 дүгээр сарын 26-28-нд “Blue Sky”-д зохион байгуулна. Харин хувцас загварын наадам “Гоёл-2016” энэ сарын 30-нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд болж, шилдгүүдээ тодруулах аж.

Дизайнеруудын холбооноос 27 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд оролцохоо мэдэгджээ.

Эдгээр агентлагууд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацуудад  бүтээлээрээ өрсөлдөж, Монголын шилдэг загвар өмсөгчид 2016 оны топ моделийн төлөө ур чадвараа сорих юм.

Хувцас загварын томоохон наадмын тов ийнхүү гарсантай зэрэгцэн “Гоёл-2016″-ын шинэ топоор хэн тодрох бол гэсэн асуулт олны сонирхлыг эрхгүй татаж байна.

mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих