МҮОНТ хууль зөрчсөн гэж гишүүд үзлээ

«Монголын Хэвлэлийн Хүрээлэн»-гийн судалгааны алба, «Нээлттэй Нийгэм Форум»-аас МҮОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ мэдээллийн агуулга нь олон нийтийн эрх ашигт хэрхэн нийцэж байгаа талаарх судалгааны дүнг энэ сарын 8-нд Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд «МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөл бөрийн мониторинг-2» нэртэйгээр танилцууллаа.

Судалгаанд МҮОНТ-ийн мэ дээл лийн хөтөлбөрийн тэн хагас нь нэг эх сурвалжтай байгаагаас шалтгаалан мэдээллийн тэнцвэрт байдал алдагдах болсон гэж үзжээ. Харин нэвтрүүлгийн хувьд далд сурталчилгаа нэмэгдэх сөрөг хандлагатай байгааг анхааруулсан юм.

Судалгааны эерэг тал нь МҮОНТ-ийн нийгмийн цөөнхөд болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үндэсний цөөн хөд зориулсан нэвтрүүлгүүд сайн байгааг дурдлаа. Энэхүү судалгааны тайлан нь эхний шатны мэдээлэл бөгөөд ирэх найман сард дахин судалгаа явуулж нэгдсэн дүгнэлтийг гаргах юм.


URL:

Сэтгэгдэл бичих