Өнөөдөр “Монгол бахархалын өдөр-т зориулсан шилдэг 128 бөх барилдана”

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-нд Монголчууд бид их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархалын өдөр” нэртэйгээр тэмдэглэж улс даяар амарч байхаар болсон билээ.

Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон ажээ.

Энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байгаа бөгөөд чансаа өндөртэй, шилдэг 128 бөх зодоглох юм. Барилдаан 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих