Нүүх үү, Үлдэх үү

Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс гэрээ ачаалж буйр сэлгэхтэй адилтгаж болохоор. Нэгэнт нүүх хэрэгтэйг ойлгосон тул буйран дээрээ юугаа орхиод явах тухай ярьж байна. Бас хаана буухаа хэлэлцэж байна.

Ардчилал гэдэг буйран дээр шинэ гэрийн өрх татаад  25 жил болжээ бид. Үр хүүхэд өнөр өтгөн 3 саяулаа болж, Мал сүрэг өсч 40 саяд хүрчээ. Тансаг хүлээн авалтыг үзсэн анхны Ерөнхийлөгчийн гайхшрал дурсамж болж БАР улс болох мөрөөдөл ч гээгдсэн. Ганзагын наймаа баяжих арга биш болсон ч үйлдвэрлэгч болсон нь цөөхөн. Хүүхдүүд модон машинаар тоглохоо больсон ч  ном уншихаа больсон. Улс төрчдийн бэл нэмэгдэж боловсрол дээшилсэн ч улсаа бодохоо байсан. Эрдэс баялгаа сорчилж эргэлтэнд оруулсан ч  улсын өр зузаарав.

Гарц хайж улс төрийн намуудын супер нэгдэл байгууллаа, Сонгуулийн шинэ хууль баталлаа. Санал тоолдог ухаалаг машин оруулж ирлээ. Толгой баян гэсэн хөрөнгө бэлтнүүдээр Их хурлыг бүрдүүлж үзлээ. Сая сая доллароор зээл босгож эдийн засгаа тэлж үзлээ. Хямрал бүүр ч гүнзгийрлээ.

Хөгжил удааширч хүний эрхийн баталгаа алдагдаж, төрийн дээр  нам гарч хөгжлийн ямар ч жоргүй болж ирснийг хэлж шүүмжлэвч суурь шалтгаан, гарах арга зам дээрээ зөрүүтэй үг яриатай байсаар.  Ардчиллыг үндсэн хуулиар тунхаглаад  25 жил болсны хойно бүх талаар гүнзгий хямралд орсноо зөвшөөрөх хэрэгтэй боллоо.

Суурь шалтгаан нь улс төрчдөд биш Үндсэн хуулинд, төрийн эрх мэдлийн хувиарлалтад байна гэдэг дээр үндсэндээ санал нэгдлээ. Үүнийг цэгцлэх эцэг хуулийн өөрчлөлтийн төсөл ч бэлэн болжээ.

Ард түмний хэлэлцүүлгээр яваагүй ч гол асуудлаа оруулсан харагдана. Давхар дээлийг тайлж, гүйцэтгэх засаглалын бие даасан байдлыг хангахад анхаарчээ. Бэлэглэлийн яам байгуулдагт хязгаар тогтоож Засгийн бүтцийг хуульчлахаар тусгажээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж шүүхийн томилгоог нэг субектийн хамаарлаас салгахаар болжээ. Орон нутгийн төлөөллийг улс төрөөс холдуулж, Сум, хотын Засаг даргын сонгуульд иргэн өөрийн нэрийг дэвшүүлнэ гэсэн заалтыг оруулахаар болжээ.

Нөгөө талд Чуулганы ирцийг нийт гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүнээс доошгүй байна гэснийг хоёрны нэг болгож 20 гишүүн дэмжсэнээр хууль батлагдаж байхаар өөрчилснийг залруулах заалт орсонгүй.

УИХ-ын гишүүнийг ард түмэн шууд сонгох эрхийг хааж, намын бүлгүүд нэр дэвшүүлнэ гэсэн өөрчлөлт хийснийг залруулах талаар нэмэлт орсонгүй. Гишүүд намын даргынхаа харцанд уяатай байдаг нь хэвээр үлдлээ.  Сонгуулийн холимог системээр намын жагсаалтаар гишүүн төрж байгаа нь Үндсэн хуулийн сонгох эрхийн заалттай зөрчилдөж байгааг нэг мөр болгох засвар харагдахгүй байна.

Хоёр танхим, 99 гишүүнтэй болох өөрчлөлт зөвхөн улс төрчдийн ашиг снирхлыг хадгалсан байх хардлагад төсөл санаачлагчид үндэслэлтэй  тайлбар хийхгүй “зугатсаар” үлдлээ.

Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй гэдэгтэй санал нэг байна. Эцэг хуулийн засвараар засаглалын хямралыг эцэслэж эрх мэдлийн төлөөх тэмцлийг хазаарлана. Гэхдээ улс төрийн цаг агаарын  байдал тийм ч таатай бус нөхцөлд, шахуу хугацаанд өөрчлөлтийг хийх боллоо

Үндсэн хуулиа өөрчлөх төслийг бүтэн жилийн турш “булагнаж” хийсэн улс төрчид гэнэт мэдэгдэл хийж хэрхэхийг ард түмэн шийднэ гэлээ. Санал асуулга явуулах хуулийн төсөл ч энэ зуурт бэлэн болж Их хурлаар хэлэлцэгдэх дараалалд ногоон гэрлээр орчихлоо. Суурь зарчмаараа бол улс төр, хууль зүй, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны нарийвчилсан судалгаанд үндэслэн, улс төрийн намуудын зөвшилцөөн, иргэдийн оролцоотой өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж Үндсэн хуульд гар хүрэх ёстой.

Одоо нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Ард нийтийн санал асуулга явуулж үр дүн нь дэмжинэ гэж гарвал Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдлаа гэж зарлах бүх бэлтгэл хангагджээ.

Энэ нөхцөлд ард нийтийн санал асуулга ямар асуултаар явах вэ гэдэг дээр ярилцах багахан хугацаа улс төрийн намуудад үлдээд байна. Асуултан дотор хариултын 50 хувь байдаг гэж ярьдаг. Ерөнхий сайдын утсаар авсан санал асуулгад  А. Б сонголт байсан шиг өөрчлөлт оруулахыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн ерөнхий асуултаар ард нийтийн санал асуулгыг явуулах төсөл дээр бараг тогтсон гэж яригдаж байна. Цагийн дэлгэр, намрын уртад өөрчлөлтийн төслөө танилцуулж ард түмний саналыг авч тусгасан бол энэ хувилбараар явчихаж болох байлаа.

Том зургаараа бидэнд “нүүнэ”, “нүүхгүй” гэсэн хоёр хариулт байна гэсэн үг.  Нүүнэ гэдэг дээр олноороо зурж болно. Харин яг хаашаа нүүж, хаана буух нь эргээд улс төрчдийн хүслээр болохоор харагдаж байна. Ард нийтийн санал асуулгаар дэмжигдсэн тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аас батлагдсанд тооцох заалтыг  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд хийчихсэн байгаа юм байна.

Зөвхөн энэ заалтаа барихад  л эрх баригчид өөрчлөлтөөр хавчуулсан эргэлзээтэй заалтуудаа санал асуулгаар давхар баталгаажуулж чадах юм. Тухайлбал  Үндсэн хуулийг өөрчлөхийг “дэмжинэ” гэсэн ард нийтийн ерөнхий хариултаар шинэ парламент хоёр танхимтай, 99 гишүүнтэй байх нэмэлт бусад заалтын хамт шууд батлагдчихна. Бодит байдалд энэ заалт ард түмнээс дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй.

Үүний нөгөө талд төсөлд тусгагдсан өөрчлөлт тус бүр дээр дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуултаар санал асуулга явуулах хувилбар хэлэлцэгдэнэ гэж найдья.  Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцсэнтэй адил. Зүйл заалтын өөрчлөлт тус бүрээр  “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн санал асуулга явуулах төсөл байж болно.

Нэгэнт эцэг хуулиндаа гар хүрч байгаа юм бол эрхээ бүрэн эдэлж өөрчлөлт бүр дээр үзгээ хөдөлгөж саналаа өгөх боломжийг ард түмэндээ өгөх хэрэгтэй.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /


URL:

Нэр: тэнэг Огноо: 12 November 2015

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ

Сэтгэгдэл бичих