Үйлчилгээний газарт танхайрчээ

“Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах ”Эрхэс” зочид буудлын гадна зодоон болоод байна” гэсэн мэдээллийн дагуу өчигдөр 23.30 цагийн үед шалгахад, Чингэлтэй  дүүргийн 16 дугаар хорооны иргэн 21 настай эмэгтэй У, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн 32 настай эмэгтэй Х нарыг  Дархан-Уул аймгийн харьяат, 32 настай эрэгтэй Т гэгч архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, танхайрсныг таслан зогсоож, хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

“Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Цамбагарав”  үйлчилгээний төвийн орчим зодоон болоод байна” гэсэн мэдээлийг өчигдөр 22.30 цагт авч шалгахад, тус дүүргийн 28 дугаар хорооны иргэн 52 настай эрэгтэй Э-г  Баянгол дүүргийн 10 дугаар хорооны  иргэн 30 настай эрэгтэй М  шалтгаангүйгээр зодож танхайрсныг таслан зогсоожээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны орчимд гудамжинд хүзүүндээ хутгалуулсан хүн Цэргийн госпитальд ирж, эмчлүүлэхээр хэвтлээ гэсэн мэдээллийг энэ сарын 20-21нд шилжих шөнө  01.20 цагт  шалгахад, оршин суух хаяг тодорхойгүй Ц гэгчийг зүс таних Г хүзүү, далан тус газар нь 3 удаа хутгалж гэмтээснийг тогтоон, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна. Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  ирүүлсэн  765 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 43 хэргийн 38-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хулгайлах 9,  танхайрах 9, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 3, дээрэмдэх 2, зам тээврийн хэрэг 14, осол 25 бүртгэгдэж, 25  хүн гэмтсэн байна. Мөн нийслэлд 183, орон нутагт 89 хүн эрүүлжүүлэгджээ.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих