Мистер Бин гэр бүлээ цуцлуулав


60 настай нэрт жүжигчин Роуэн Аткинсон өөрийн эхнэр Санэтра Сэстрегээс гэр бүлээ цуцлуулсан аж. Тэдний салалтын шалтгаан нь 32 настай жүжигчин бүсгүй Луиза Форд гэнэ.

“Мистер Бин” энэ бүсгүйтэй 2013 онд театрт хамт ажиллаж байхдаа танилцжээ. 60 настай Аткинсон Форд бүсгүйтэй дотноссон гэдэг нь өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард тодорхой болсон юм.

Шүүх хуралдааны төгсгөлд шүүгч салах тухай өргөдлийг нь нааштай шийдвэрлэсэн байна. Тэд 70 сая долларын хөрөнгө мөнгөө хэрхэн хуваах нь тодорхойгүй хэвээр үлдэв. Сэстре, Роуэн нар гэрлээд 24 жил хамт амьдрахдаа Лили гэдэг охин, Бэнжамин гэдэг хүүтэй болсон билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих