Ерөнхий сайд аа, Монгол дараагийн Түвд болох нь

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид өнөөдөр “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал 12 цагаас зарласан. Хэвлэлийн хурлийн үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа. Түүний нүүр болон толгойн хэсэг нэлээд гүн түлэгдсэн юм.

Тэрбээр “Ажилчид байнгын тогтвортой ажиллах ёстой. Хэрвээ энэ хууль бус үйл ажиллагаанаас болоод Монгол хүн шатах ёстой юм бол шатъя” гэж хэлээд өөр дээрээ шатах бодис асгаад шүдэнз зурсан юм. Энэ гэнэтийн цочирдмоор үйл явдал манай улсын өнөөдрийн амьдрал ямар байгааг, иргэд ажлын байр, хоногийн хоолныхоо төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Нөхцөл байдлыг олон түмэнд ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэлээ гэхэд болно.

“Эрдэнэс тавантолгой” компанийн ажилчид яагаад эсэргүүцэл хийх болов

Австралийн “Макмахон лимитед” компани Монголоос гарч, оронд нь Зүүн цанхийн оператор компаниар БНХАУ-ын “TT JV CO” компани үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм. Тус компани түр зогсолт хийсэн бөгөөд цаашид “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент дээрх байдлаар үргэлжилвэл санхүүгийн эрсдэлд орох учраас 200 ажилтнаа албан ёсоор БНХАУ-ын “TT JV CO” компанид шилжүүлж, Зүүн цанхиас олборлолт явуулахаар зэхжээ. Харин ажилчид энэхүү гэрээг эсэргүүцэж байгаа аж. Тэд өнгөрсөн сарын сүүлээр эсэргүүцлээ илэрхийлж суулт зарлаж байв. Ажилчдыг компанийн удирдлагууд нь нэг жилийн хугацаатай өөр компанид шилжүүлж байгаа гэсэн боловч эргээд ирэхэд ажлын байргүй болох магадлал өндөр байгаа юм. Мөн  “TTJVCo’’-д шилжихэд “Эрдэнэс тавантолгой” компаниас очсон 203 ажилтныг дахин шалгаж авна гэсэн нөхцөл байгаа нь ажилчдыг бухимдуулжээ. Учир нь эдгээр 203 ажилтан бүгд 5-30 жил ажилласан дадлага туршлагатай ажилчид юм байна.  Гэрээний 12 дугаар заалт буюу Туслан гүйцэтгэгчийн эрх шилжүүлэх хэсэгт “…Гүйцэтгэгч нь энэ гэрээний дагуу ажлын тодорхой нэг хэсэгтэй холбоотойгоор туслан гүйцэтгэх гэрээ байгуулж болно” гэж заажээ. Үүнийг “Эрдэнэс Тавантолгойн” ажилчид “TT JV CO” компани энэ заалтын дагуу өөрийн улсаас эсвэл өөр улсаас ажилтан оруулж ирэх боломжтой гэж хардаж байна.
Мөн “…Гүйцэтгэгч нь одоо байгаа уурхайн ажилчдыг хавсралт 13-т заасны дагуу өөрийн ажилтнуудын адил цалин тэтгэмжийн түвшинд хамгийн багадаа үйл ажиллагаа эхлэх он сар өдрөөс эхлэн 12 сар авч ажиллуулна” гэжээ. Үүнээс гадна “…Гүйцэтгэгч нь тухайн эхлэх он сар өдрөөс өмнө байсан одоо байгаа аливаа цалин тэтгэмж, бусад эрхэд үүрэг хүлээхгүй” гэсэн хатуу заалт оруулсан байна. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдын байгуулсан хамтын гэрээнд заасан үүргийг биелүүлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утгаар ашиглах боломжтой юм байна. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг.

Өөрийгөө шатаасан С.Эрдэнэ юу хэлэв

С.Эрдэнэ өөрийгөө шатаахаасаа өмнө сэтгүүлчдэд ““TTJVCo’’ компанитай хийсэн гэрээ хөдөлмөрийн хуулиудыг маш их хэмжээгээр зөрчсөн. Тэр гэрээ нь англи хэл дээр хийгдсэн. Монголд байгуулагдсан компани яагаад ингэж өөр хэлээр гэрээ байгуулах ёстой вэ. Гэрээг монгол хэлээр байгуулах ёстой. Биднийг шилжүүлж байгаа ч ажлын байрны ямар ч баталгаа алга.  Биднийг асуудал үүсгэж эхлэхээр гэрээндээ өөрчлөлт оруулсан. Хөдөлмөрийн хуулиараа бид байнгын ажлын байранд хугацаагүйгээр ажиллах хуультай. Ер нь Монгол Улсад хүн шударгаар хуулийн хүрээнд ажиллаж амьдрахад хэцүү болжээ. Ажиллах хүчгүй, ажлын байргүй болгоод бүгдийг нь Хятадын компанид өгөх нь байна. Энэ бүгд Шийдлийн гэх нэртэй “Шидэлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн бодлого, М.Энхсайханы явуулга, С.Баярцогтын гардан гүйцэтгэсний үр дүн гэж үзэж байна.

Монголын ард түмэн хохирох ёсгүй. Засгийн газрыг огцруулах ёстой. Энэ компаний хариуцлагагүй удирдлагуудыг огцруулах ёстой. Улс төрийн шинжтэй шаардлагаа би анх удаагаа тавьж байна. Ялангуяа арваннэгдүгээр сарын 20-оос 36 хүн халагдана. Арванхоёрдугаар сарын дундаас дахиад бүтцийн өөрлөлт хийх нэрийдлээр. 200 хүн халагдах гэж байна. Их хэмжээний мөнгөний төлөө улс орон, монгол ажилчдынхаа эрх ашгийг ноцтой зөрчиж байна. “Эрдэнэс тавантолгой” компанийг үндсэн ажилтнуудгүй, тоног төхөөрөмжгүй болгож Хятадад өгөх гэсэн санаархал” гэж хэлэв.

“Эрдэнэс тавантолгой” компани өнгөрсөн хавар дотоод нөөц бололцоогоо ашиглаад өрөө дараад,  ашигтай ажиллах боломж гэдгээ мэдэгдсэн. Гадны компанид өгөх шаардлаггүй гэсэн байр суурийг удаа дараалан илэрхийлж байв. Тийм байтал гадны компанитай гэрээ байгуулаад түүгээрээ монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй нөхцөл байдалд орсон нь туйлын харамсалтай байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуцлага хүлээх цаг нь боллоо

Өнөөдрийн асуудалд Ерөнхий сайд анхаарлаа хандуулах ёстой. Өнгөрсөн сарын сүүлээс эхэлж өрнөсөн энэ асуудалд эртхэн цэг тавьж, асуудлыг нэг тийш нь болгосон бол өнөөдөр ийм зүйл болохгүй байлаа. Нийгэм тэр чигтээ том, багагүй энэ үйл явдлыг харлаа. Тэд айдаст автаж байна. Монгол хүний тэвчээр алдарлаа. Монгол хүн аж амьдрал, хоногийн хоолныхоо төлөө амиа егүүтгэхэд ч бэлэн болжээ. Иргэдийнхээ үгийг сонсохгүй “буруу замаар будаа тээсэн” эрх баригчдад хорссон иргэд арга ядсандаа ийм аймшигтай сонголтыг хийж байна. Энэ улс орон чинь дараагийн Түвд, Шинжаан, дайн тулаанд хөлд нирвэгдсэн Сири, Пакистан болж хувирах нь байна.

Энэ бүх хууль бус үйлдлээ зогсоохгүй иргэд нь төрийнхөө эсрэг босоход ч бэлэн болчихсон байна шүү.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Нэр: Галаа Огноо: 13 November 2015

Yum bolgoniig erunhii saidad nylzaahaa boli

Нэр: Anonymous Огноо: 13 November 2015

юунн төвд мөд одоо сонгууль ойртсоных янз янзын санаатай жүжиг гарч байн доооо Сайханбилэг руу албаар дайраад эргүүтээд байгаарай

Нэр: Дук Огноо: 13 November 2015

НААД ҮГЭЭЭЭ ТЭР ЖЕНКОДОО ХЭЛ ЭНД САЙХАНБИЛЭГ ЯМАР ХАМААТАЙН ТТ САЯХАН Л МАНАЙ АЖИЛ ХЭВИЙН ЯВЖ БАЙГАА ГЭЭЛ БАЙСАН БИШ БИЛ ҮҮҮ

Нэр: зочин Огноо: 13 November 2015

Харийнхны заавраар ажилладаг Элбэгдорж,Сайханбалаг нарыг хурдан түргэн огцруулахгүй бол удахгүй монгол хятадын харъат муж улс болоод эхнэр олдохгүй зовж яваа ядуу хоосон боловсролгүй эргүү мулгуу хятадуудын амьдрах орон болох бэлтгэл хийгдэж монголчуудыг жийх бодлого эдгээр хүмүүсээр дамжин хийгдэж байна.

Сэтгэгдэл бичих