СУИС-ийг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн 25, Дүрслэх урлагийн сургуулийн 70, Соёлын сургуулийн 50, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн 40 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ, “Монгол Эрдэнэ” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Олон баяр давхацсан тус сургуулийнхны баяр дээр баяр нэмж, тэдний  гавъяаг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, туганд нь зүүж өглөө.

Өнгөрсөн хугацаанд СУИС-иас олон алдартан, зүтгэлтнүүд төрөн гарсан бөгөөд Соёл урлагийн хөгжлийг дэлхийн жишигт хүргэхэд өндөр үүрэг гүйцэтгэж,  хувь нэмрээ оруулж байгааг нь үнэлж төрийн дээд одонгоор шагнажээ.

Г.Цогт


URL:

Сэтгэгдэл бичих