Харганы ноос түүж эсгий хийх Монгол парадокс

Монгол улс шинээр төмөр зам тавих тухай ярьж эхлээд хэдийнэ 10-аад жил улирчээ. Гэвч нэг км төмөр зам ч тавигдаагүй л байна. Тэгвэл сүүлийн үед төмөр замыг цэргийн хүчээр барина гэх болов. Энэ тухай мэдээллийг эрх баригч АН-ын болон УИХ-ын дарга З.Энхболд анх сэтгүүлчдэд мэдээлсэн юм.Удаад ньУИХ-ын чуулган дээр ч асуудлыг хөндсөн.

Тэгвэл Монгол улсын ажилгүй байгаа 180 гаруй мянган залуусын 10 мянгыг нь тусгай төмөр замын цэрэгт дайчилж, уг ажлыг хийлгэнэ гэсэн энэхүү “мэргэн” санаа УИХ-ын гишүүн Х.Баттулгаас эхлэлтэй болох нь тодорхой болоод байна. Тэрбээр өөрийн боловсруулсан “Нэг үндэстэн-нэг цэрэг” хөтөлбөрөө “Либерал хаус” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан уулзалтын үеэр танилцуулсан байна.

Тэрбээр төмөр зам, авто зам, барилга, говийг усжуулах гэсэн томоохон төслүүдээ дотоодын 10 мянган цэргийн хүчээр барьж босгоно хэмээн шууд хэлжээ.

Мэдээж элсанаа олон хүнд сайхан санагдаж байгаа нь гарцаагүй. Гэхдээ түүнээс ч олон хүнд үл бүтэх парадокс санаархал гэж санагдаж байна. Үүнийг хэд хэдэн зүйлээр баталж болох аж.

Нэгдүгээрт, Монгол Улс олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдсэн орон бөгөөд үүгээрээ цэрэг, хоригдлыг албадан хөдөлмөр хийлгэхийг хориглосон заалтыг хүлээн зөвшөөрчихсөн гэсэн үг юм. Үнэхээр цэргүүдээр төмөр зам тавиулах гэвэл манай улс энэхүү конвенцоос татгалзах хэрэгтэй аж. Олон улсын гэрээ, конвенцийг яг дагаж мөрдөнө л гэж нэгддэг бөгөөд зөрчвөл олон улсын өмнө хүлээсэн үүргээ умартсанд тооцогдоно.

Хоёрдугаарт, төмөр замыг хүрз, зээтүү барьсан олон зуу, мянган хүний хүчээр хийдэг үе өнгөрсөн зуунтай хамт улирсан.

Манайд 1940-1950-иад онд баригдсан Улаанбаатар-Наушкийн төмөр замыгДэлхийн II дайнд эх орноосоо урвасан гэгдсэн 505-ынхан буюу 5 дугаар цувааныхнаар бариулсан түүх бий.

Хамгийн хүнд хэцүү хөдөлмөр учраас л хүрз барьсан хоригдлуудаар бариулсан хэрэг. Харин өнөөдөр бидтехник технологийн эрин зуунд амьдарч байна. Төмөр замыг цэргүүдээр бариулахасуудал яригдсанаас хойш төмөр замыг ингэж барьдаг юм гэх бичлэг хүртэл цацагдсан.Тэндээс харвал галт тэрэгний толгой шиг том техникээр түрээд л хийчихэж байгаа харагдах.

Монгол Улс шинэ хөгжлийн хэмээх төмөр замтай болж чадалгүй 10-аад жил болж байгааг ард түмэн нь арчаагүйдээ, ахиад бас нөөц бололцоогүйдээ биш, харинулстөр-бизнесийн бүлэглэлүүдийнэдийн засгийн ашиг сонирхлынтэмцлээс л болоод байгааг гадаад, дотоодгүй мэдэж байгаа.

Энэ удаа ч “Нэг үндэстэн, нэг цэрэг” гэх хөтөлбөрт шаардагдах 24 тэрбум төгрөгийг сая улсын төсөв батлах үед улстөрчдийн талцал маргаан дунд баталлаа. Уг асуудлыг МАН-ынхан эсэргүүцсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Буу шийдэм бариулж, шаардлагатай цагт эх орноо хамгаалахад нь бэлтгэх учиртай цэргүүдэд хүрз, жоотуу бариулж шороо ухуулна гээд байгааг огтхон ч ойлгохгүй байна. Тэр барих гээд байгаа төмөр замынх нь техник эдийн засгийн үнэлгээ нь ч гараагүй байгаа. Гэтэл хаанаа, юугаа бариулах нь мэдэгдэхгүй 24 тэрбум төгрөг төсөвлөөд гишүүд нь дэмжчихлээ” гэж хэлсэн.

Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ хөтөлбөр хэрэгжсэнээр гаднаас авах ажиллах хүчний асуудлыг зогсоож, дотоодын нөөц бололцоогоор ажиллах хүчний хямралыг давна хэмээн үзсээр байгаа.

Гэвч хамгийн гол нь тэдгээр цэргүүд мэргэжилгүйн дээр нэгдэн орсон олон улсын конвенцийг зөрчин байж тэднээр хүнд хөдөлмөр албадан хийлгэх нь.

Эндээс10 мянган ажилгүй залуусыг “тусгай” цэрэгт татан тэдний хүчээр шинэ төмөр зам барих гэгч бол нөгөө харганы ноос түүж эсгий хийх гээчийн үлгэрийг санагдуулаад байна. Х.Баттулга гишүүний парадокс санаархлын амин асуудал нь “Цэрэг армийн хүчээр боссон олон бүтээн байгуулалтыг бид мэднэ шүү дээ. Монголчууд ямар ч ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд ч гадаадынхан чадаад хийгээд байгаа юмыг өөрсдөө хийж яагаад чадахгүй гэж. БНСУ, БНХАУ, Чили, Израйл, хуучин ЗХУ зэрэг улс бүгд л цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглаж босч ирсэн шүү дээ. Хятад бүх төмөр замаа өөрийн армиар бариулсан” гэдэгт л байгаа юм.

Г.Самбаа


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 November 2015

Хувийн армитаи болох нь

Сэтгэгдэл бичих