С.Амина: Нүгэл юм шүү дээ

…Аав ээжийн амин эрдэнийг
Амьдралд хайрлана гэж амлан ханилж
Аашны адаг,зодуур,хараалыг хүртээчихээд
Аяа би жаргааж байна хэмээн андуурна уу…

Үрсийнхээ амьд бурхан ээжийг нь
Өмчилж,хардаж,зовоон тарчлаачихаад
Үр минь,хүү минь хэмээн дуудахад
Үг чинь эвэлж,харц тогтож чадна уу…

Нүгэл хийгээгүй гэж эндүүрнэ үү
Нүднээс далд хэмээн санаа юу
Бурхан мөнхөд харж буй
Буян бус нүглийг чинь хурааж буй…

…Эр нөхөртөө зодуулж доромжлуулдаг нь
Энэрэлт хорвоогийн жаргал уу,зовлон уу
Тавилангаа хумиад,үйлийн үр гэж бодолгүйгээр
Тэвчээрийн төгcгөлөөр жигүүрлэн,тэнгэр өөд нис бүсгүй минь

Бүсгүй минь та танxилxaн тансаг цэцэг
Таслуулсан дэлбээгээ мэдэpч тавилангаа cөp
Дэлбээгүй болсон цэцэг дэлгэрч дaxин чадна
Сэтгэлд хуралдсан үүл итгэлд цэлмэдэг.

…Ханийхаа хайрыг “буpтагласан” нэгнийг
Хүний амьдралын нүгэлтэн хэмээнэ
Харамссан сэтгэлээс өөр “гуйлга”гүйгээр
Xаягдсан зүрх өнчpөлд живэн живcээр…

 


URL:

Сэтгэгдэл бичих