Заануудын наадамд Б.Гончигдамба түрүүлжээ

Эрдэнэт хотноо өчигдөр болсон Заануудын наадамд хүчит 64 бөх барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэжээ.

Харин их шөвөгт улсын заан Б.Соронзонболд, улсын шинэ начин Э.Даш нар шалгарсан байна.

Хүндэтгэлийн наадамдаа ахмад заанууд олноор хүрэлцэн очсоноос гадна Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын залуу заанууд зодоглолгүй барилдаанаа үзэж сонирхсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих