Их 20-ийн удирдагчдын уулзалтаар муур “од” боллоо

Туркийн Анталяад болж буй “Их 20″ -ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тайзан дээгүүр муурнууд гүйлдсэн нь интернетэд бодитоор од болж байна. The Independent энэ бичлэгийг хийжээ.

Туркууд мууранд онцгой хүндэтгэлтэй ханддаг ард түмэн гэдэг нь энэ байдлаас харагдаж байгаа юм.

Туркт болж буй G20-ийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 15-ны үдээс хойш эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Оролцогчид терроризм, авлиглын эсрэг тэмцэх, дүрвэгчдийн хямрал, олон улсын санхүүгийн байгууллагуудын шинэчлэлийн талаар хэлэлцэж байна.

М.Баяр

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих