Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ

Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, өнгөрөгч бямба гарагт “Лалын улс” бүлэглэлийн амиа золиослогчид Францын нийслэл Парис хотноо алан хядах ажиллагаа явуулж, олон зуун хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон аймшигт хэрэг гарсан.

Лалын улс бүлэглэл удахгүй Москва, Вашингтон, Нью-Йорк хотод халдлага үйлдэнэ хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс Москва хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, энэ зэвсэгт мөргөлдөөний золиос болохоос сэргийлж ойрын хугацаанд олон хүн цугласан газраар явахгүй байхыг анхааруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих