А.Анхбаяр олимпын эрхээ авлаа

А.Анхбаяр олимпын эрхээ авлаа Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны олимпын эрх олгох тэмцээний үеэр “Хангарьд” клубийн тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-г зорих эрхээ авчээ.

Тэрбээр пара байт харвааны 70 метрийн босоо төрөлд өрсөлдсөн байна. Тайландын Бангкок хотноо энэ сарын 1-8-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд үүний дараа олимпын эрх олгох тэмцээн эхэлжээ.

Манай тамирчид одоо Тайландад болж буй заалны тэмцээнүүдэд оролцож байгаа бөгөөд хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирэх аж.

Одоогоор манай улсаас “Рио-2016” паралимпид оролцох эрхийг буудлагаас З.Ганбаатар, хөнгөн атлетикаас Б.Цогтгэрэл, хүчний гурван төрөлтөөс П.Содномпэлжээ, байт харваагаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр нар аваад байна.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих