Далай лам Парисын халдлагын тухай ингэж ярьжээ

Парист болсон аймшигт халдлагын дараа Түвдийн оюун санааны удирдагч Дойчэ Виллед өгсөн ярилцлагадаа “Хүн төрөлхтний өөрсдийн үүсгэсэн асуудлыг бурхан шийдэж өгнө гэж найдах хэрэггүй, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхийн тулд бидэнд системтэй арга зам хэрэгтэй байна” гэжээ.

Дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчдийнхээ хувьд Далай лам бол хүмүүнлэг энэрэнгүй үзэл, нинжин сэтгэлийн бодит биелэл билээ. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцад Түвдийн автономит эрхий төлөө тууштай явуулж буй үйл ажиллагааных нь төлөө Нобелийн Энхтайвны шагналыг 1989 онд хүртээсэн юм.

Оюуны санааны удирдагч тэрбээр түүний номлодог төв үзлийн сургааль нь Түвдийн асуудлыг шийдэх хамгийн зөв арга зам гэж үздэг бөгөөд түүний тусламжтайгаар Түвд, Хятадын иргэд зэрэгцэн энх тайвнаар оршиж чадна хэмээдэг. 1959 онд тэрбээр Энэтхэг улс руу дүрвэж, түүнээс хойш Энэтхэгийн Дарамсала хотод амьдарч байна. Дойчэ Виллегийн ярилцлага эдүгээ 80 настай шашины удирдагч Далай ламын үүднээс гүйцэтгэх үүрэг, Түвдийн асуудал, дэлхий дахинд өмөн нэмэгдсээр байгаа хүчирхийллийн тухай байсан юм.

-ДВПарист болсон халдлагын талаар та ямар бодолтой байна?

-Далай лам: 20-р зуун хүчирхийлэл давамгайлсан зуун байсан. 200 сая гаруй хүн дайн болон бусад мөргөлдөөний улмаас амь насаа алдсан. Одоо бид өмнөх зууны цуст тулаан хэм хэмжээнээс хэтэрч энэ зуунд үргэлжилж байгааг бэлхнээ харж байна. Одоо цагт бид эв найрамдал, хүчирхийлэл үл хэрэглэх зарчмыг бид бодит болгож чадвал цоо шинэ эхлэлийг тунхаглах болно.

Энх тайван тогтоохын тулд ноцтой алхамуудыг хийвэл бид 20-р зуунд хүн төрөлхтөний амссан зөрчил мөргөлдөөнтэй ахин дахин нүүр тулсаар байх болно. Хүмүүс амгалан тайван амьдралыг хүсдэг. Террористууд холыг хардаггүй нь амиа золиослон бөмбөг тэслэгч нарын үйлдлээр батлагддаг. Би бурханы шашинтай хүн учраас мөргөл залбиралд итгэдэг. Гэвч хүн төрөлхтөн энэ асуудлыг өөрсдөө бий болгочихоод одоо бурханыг асуудлыг нь шийдэж өгөхийг гуйн залбирч байна. Энэ ямар ч логикгүй зүйл. Бурхан “өөрсдөө асуудлаа шийд, учир нь та нар хамгийн түрүүнд энэ асуудлыг бий болгосон шүү дээ” гэж хариулна.

Хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэхийн тулд бидэнд дангаараа оршин тогтнодог юу ч үгүй хийгээд бүх харилцан шүтэлцээг бүгдэд ойлгуулах системтэй арга зам хэрэгтэй. Хэрвээ үүнийг одоо хийж эхэлвэл энэ зуун өмнөх зуунаас ялгаатай байх итгэл найдвар бидэнд байна. Энэ бол бүгдийн хүсэл сонирхол. Тэгэхээр гэр бүлдээ энх тайван тогтоохын төлөө, нийгэмдээ энх тайван тогтоохын төлөө хичээе. Бурханаас, Буддагаас, засгийн газраас тусламж хүлээхээ больё.

-ДВ: Таны өгдөг гол мессеж энх тайван, нинжин сэтгэл, шашин хоорондын эв нэгдлийн тухай байдаг боловч дэлхий чанх эсрэг зүгт яваад байгаа юм шиг. Таны мессеж хүмүүст хүчтэй нөлөөлдөг болов уу?

-Далай лам: Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хүмүүсийн маш бага хувь нь хүчирхийллийн замыг сонгодог гэж би боддог. Хүмүүст бусдыг хөнөөхийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Та бусдыг өөрийнхөө ах дүү мэт үзэж, эрхийг нь хүндэтгэвэл хүчирхийлэлд орон зай үлдэхгүй.

Түүнчилэн өнөөдрийн бидэнд тулгараад байгаа асуудал шашины итгэл үнэмшил, улс үндэсний өнгөцхөн ялгаанаас үүдсэн. Бид нэг хүн төрөлхтөн.

-ДВ: Дэлхийн удирдагчид эдийн засгийн өсөлтөд анхаарал хандуулдагаас биш ёс зүйн тухай авч хэлэлцдэггүй. Моданд ороод байгаа энэ хандлагын талаар та юу гэж боддог вэ?

-Далай лам: Зан суртахууны хэм хэмжээг мөнгөнөөс дээгүүр авч үзээгүй тохиолдолд бидний бэрхшээлүүд өсөн нэмэгдсээр байх болно. Ёс зүй бол шашины хүмүүс, улс төрийн зүтгэлтэн хэнд ч хамаатай асуудал.

Та төв үзлийг баримтлах арга зам бол Түвдийн асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга гэж үздэг. Таны стратеги эцэстээ амжилт олно гэж бодож байна уу?

Би энэ бол шилдэг арга зам гэж итгэдэг. Миний олон найзууд, Энэтхэгийн, Америкийн, Европын удирдагчид энэ бол хамгийн бодит арга зам гэж үздэг. Түвдэд улс төрийн идэвхитэнүүд, Хятадын оюунлаг хүмүүс, оюутнууд төв үзлийн бодлогыг маань дэмждэг.

Хятад оюутнуудтай уулзахад Хятадаас бид тусгаар тогтнол хүсээгүй гэдгийг хэлдэг. Тэд бидний хандлага, арга замыг ойлгож бидэнтэй илүү ойрхоноор асуудалд хандаж эхэлдэг. Энэ зөвхөн Түвдийн асуудал биш, бид 21-р зуунд амьдарч байна. Зөрчил мөргөлдөөн бүхэн хүчээр бус тайван замаар шийдэгдэж байх учиртай.

-ДВ: Хэн Далай Ламын болж таны үйл хэргийг үргэлжлүүлэх вэ?

-Далай лам: Би үүнд анхаарал хандуулахгүй байгаа. 2011 онд би Далай ламын байр суурийг хадгалж үлдэх эсэх нь Түвдүүдийн сонголт хэмээн зарласан. Тэд Далай ламын байр суурь байх хэрэггүй гэж үзвэл үүнийг халах хэрэгтэй. Би улс төрийн асуудалд оролцохгүй. Би зөвхөн Түвдийн сайн сайхны төлөө л анхаарах болно.

-ДВ: Энэтхэг улс шашин хоорондын мөргөлдөөний гэрч болж байна. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?

-Далай лам: Энэ бол Энэтхэгийн жинхэнэ дүр зураг биш. Зөвхөн хэдхэн бүлэг хүмүүс л ийм асуудал үүсгээд байгаа. Бихар мужид болсон сонгууль эв найрамдал, харилцан шүтэлцээнд итгэдэг Хинди шашинтануудын олонхийн эрхийг баталгаажуулсан.

Дээрхийн гэгээнтэн Далай лам, Түвдийн оюун санааны удирдагч

Ярилцсан: Мурали Кришнан Жаландар, Энэтхэг улс

Эх сурвалж: http://www.dw.com/en/dalai-lama-on-paris-attacks-w…

Орчуулсан: Ч.Аниргүм


URL:

Сэтгэгдэл бичих