Бурханудин Раббани дэлбэрэлтэд өртөн нас баржээ

Афганистаны энх тайвны дээд зөвлөлийн дарга, ерөнхийлөгч асан Бурханудин Раббани өчигдөр орой амиа золиослогчдын дэлбэрэлтэд өртөн нас барсан байна. Афганистаны дотоод явдлын яамны мэдээнээс үзэхэд, 20-ны 18.00 цагийн үеэд Рабанийн орон сууцанд дэлбэрэлт болж, Раббани болоод олон хүн эндэж шархадсан байна.

Раббани Талибаны хоёр хүнтэй гэртээ хэлэлцээр хийхээр товлоод байсан аж.  Тэдгээр хүмүүс нь түүнийг нууцаар хорлосон байж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих