Дөрвөн төслийн гурван ялгаа

http://www.bolod.mn/Upload/news/index54535.jpgПарламент дээр сон­гуу­лийн хуулийн дөрвөн өөр төсөл бэлэн болсон. Бүгдийг нь өнөөдрийн чуул­ганы нэгдсэн хурал­даанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх юм.

Эндээс гурвыг нь нэгтгэж, нэгийг нь тусад нь хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, ги­шүүн О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа на­рын тус бүртээ өргөн барь­сан гурван хуулийн төс­лийг нэгтгэнэ. Харин Х.Тэмүүжин гишүүний санаа­чилсан төсөл бус­даасаа өөр агуулгатай учир тусад нь хэлэлцэх санал гараад байна.

Эдгээр дөрвөн өөр төсөлд олон ялгаа байгаа ч тойрог, мандатын тоо, саналын хууд­сыг “хар машин”, эсвэл га­раар давхар тоолж дүнг баталгаажуулах уу гэдэг дээр гишүүд талцаж байгаа юм.

Дээрх гур­ван ялгааг агуулгаараа ижил төстэй О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа нарын тус бүртээ өргөн барь­сан хуулийн төслөөс тоймлов. Сонгуулийн тогто­лцоог дээрх гурван тө­сөлд одоогийнх шиг пропорциональ, мажо­ритар холимог байхаар тусгажээ.

О.Баасанхүү: МОНГОЛ УЛС НЭГ ТОЙРОГ

1. 26 тойрог, 38 мандат -УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос сонгоно.

2. Нэг тойрог, 38 мандат

-УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг нам, эвслийн жагсаалтаар сонгоно. Ингэхдээ улс бүхэлдээ нэг тойрог болж, намын нэрийг дугуйлахаас гадна нэр дэвшигчийн нэрийг давхар сонгоно.

3. Гар тооллогын дүн эцсийнх

-Сонгуулийн дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийнэ. Мөн хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх бөгөөд гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийнх байна.

Р.Бурмаа: ОДООГИЙН ТОГТОЛЦОО ХЭВЭЭР

1. 26 тойрог, 48 мандат

-УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг 26 тойргоос сонгоно.

2. Дан ба хосолсон сонгууль

-УИХ-ын 28-аас илүүгүй гишүүнийг намын нэрээр сонгоно. Пропорциональ болон мажоритар сонгуулийг дангаар, эсвэл хосолсон байдлаар явуулж болно. Хосолсон сонгуулийг зэрэгцээ буюу паралель, холимог байдлаар явуулж болно.

3. Хар машины дүн эцсийнх

-Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд тэндээс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.

Су.Батболд: НЭГ ТОЙРОГТ НЭГ МАНДАТ

1. 48 тойрог, 48 мандат

-УИХ-ын сонгуулийн 48 тойргийг УИХ-аас байгуулна. Нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлнэ. Нэг мандат бүхий 48 тойрог байна.

2. Намын нэрээр 28

-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 28-аас илүүгүй хүнийг эрэмбэлж нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлнэ.

3. Гараар тоолж баталгаажуулна

-Сонгуулийн саналын хуудсыг санал тоолох автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна гар аргаар давхар тоолж баталгаажуулна.

Х.Тэмүүжин: НЭР ДЭВШИГЧИД НЭГ ГАРААНААС ГАРНА

-Төрийн үйлчилгээний албан хаагч ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвшиж болохоор заалт шинээр оруулж байна. “Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн зохицуулалттай. Иймээс дээр дурдсан шаардлагын дагуу хуульд “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчлөхөөр тусгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих