Америкчууд Ц.Элбэгдоржоос уучлалт гуйх аян өрнүүлсэн үү

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы хүрээнд болж буй “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгын нээлтийн ажиллагааны үеэр төр, засгийн тэргүүнүүд зургаа авахуулсан байна. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гараа дээш өргөн мэндчилэх үедээ манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг тагласан агшин хальсанд буусан нь шуугиан дэгдээгээд байна. Энэ зураг дэлхийн хэвлэлээр цацагджээ. Үүнд  Барак Обама ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна. Харин “Вашингтон таймс” сонин цахим хуудсаараа дамжуулан “Обама Ерөнхийлөгчийн энэ үйлдэл дипломат ёсонд хэр нийцэж байгаа” тухай асуужээ. Түүнчлэн АНУ-ын иргэд манай улсаас уучлалт гуйх аян өрнүүлж магадгүй байгаа гэнэ. Энэ тухай “Пажамас медиа” цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Сүүлийн үед Б.Обама нэлээд барцадтай байгаа төдийгүй олуулаа зургаа авахуулж байгаа хэрнээ ганцаараа байгаа мэт авирласан нь америкчуудыг ичээхэд хүргэж буй бололтой.

Д.Сүх

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


URL:

Нэр: Christene Amacker Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.