Ерөнхий сайд аа, өөрийгөө 16 саяар хүндэтгүүлж байхаар шатахууны үнийг буулга

Сонгуулийн өмнөх намар өрнөж буй улс төр хатуухан бөгөөд ширүүхэн өрнөж байна. Хэн ч таашгүй гэнэтийн үйл явдлаар дүүрэн өрнөж буй улс төр маргааш таныг босоод ирэхэд хэнийг ч бариад хорьчихсон эсвэл хэн ч үгүй болсон байж магадгүй юм. Үүний хажуугаар байнга яригдаж буй нэгэн сэдэв бол засаг огцрох уу, үгүй юу. Ч.Сайханбилэгээр “толгойлуулсан” Засгийн газрын үйл ажиллагаа ирэх жилийн сонгууль хүртэл үргэлжлэх  үү. Аль эсвэл цагаасаа өмнө бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж төр засаг дахин тогтворгүй болох уу. Энэ бүхний хариулт өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэсэгхэн хугацааны дараа ил болох биз ээ.

Засгийн газрыг огцруулах асуудал зарим нэг нам эвсэл, хувь хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд болон хувираад байгааг улс төрийн хүрээний учир мэдэх хүмүүс олонтаа өгүүлж байгаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах аргууд эхнээсээ овоорсоор л байна. УИХ-ын гишүүн Г.Уянга нь Ерөнхий сайдыг Оюутолгойн далд уурхайн гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурснаас нь болж тун ч их “баалж” байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдээс гарын үсэг цуглуулж яваа. Сураг сонсоход тэрхүү гарын үсгийн тоо нь 19 болсон гэх зүйл дуулдаж байна лээ. Гэхдээ гарын үсэг зурсан зарим нэг эрхмүүд нь “би гарын үсэг зурсанаа буцаая” гэдэг зүйлийг ч ярьж эхэлсэн гэнэ. Хуулийн дагуу огцруулах төсөлд нийт гишүүдээс 19 нь санал нэгдвэл УИХ-ын даргад өргөн барих эрх нь нээгдэнэ. Ингээд дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр олон төрлийн дайралтуудад автаж буй Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ирээдүй ихээхэн бүрхэг хэвээр байна.

“Дайны хажууд дажин гэгчээр” шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр нь Шийдлийн Засгийн газрыг “ангалын ирмэг рүү” дахин нэг алхамаар түлхэж орхилоо. Дэлхийн зах зээл дээр хэд дахин унаад буй шатахууны үнийг буулгахгүй байхаар тохирсон. Тэдний үзэж байгаагаар багахан хугацаанд шатахуун үнийг бууруулах уу аль эсвэл төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр арга байна. Ингээд дээрх аргуудаас төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг нь сонгохоор болсон нь энэ аж. Шатахууны онцгой татварыг нэмснээр үнэ нь өсөхгүй гэх баталгаа байгаа юу гэвэл байхгүй. Аль эсвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдэг шиг нефть импортлогч нарт их хэмжээний мөнгө тараах бас нэгэн лобби юу. Дэлхийн зах зээл дээр нефть сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол буурсан. Жилийн өмнө нэг баррель түүхийн нефть 112 ам.доллар байсан бол өнөөдөр 48-хан ам.доллар болж даруй 60 хувиар буурчээ.

Гэвч төсөвт хэмнэлт гаргаж буй нэрийдлээр онцгой албан татварыг нэмэх нь буруу байлтай. Сураг сонсоход шатахуун импортлогчид үүнийг маш их эсэргүүцэж байгаа аж. Ард иргэд нь өртэй, аж ахуйн нэгжүүд нь хямарсан байгаа үед хэрэглээг нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Хэрэглээг нэмэгдүүлэх гол арга нь онцгой албан татварыг бууруулах буюу бензин шатахууны үнийг бууруулах явдал. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ гурав дахин буураад байна шүү дээ. Энэ уналт дорж хаяж 4-5 жил үргэлжилнэ гэж эдийн засагчид таамаглаад байна. Иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчлөхийн оронд татвараар далайлгаж байгаа нь үнэхээр буруу сонголт юм. Энэ нь Засгийн газрын “хүзүүг ороож” ч магадгүй. Өөрт нь 16 саяар нэгэн аймгийн засаг дарга бялдуулчилж, төсвийн мөнгө, татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж төлсөн таван цаасыг зарцуулж байхад нэг ч үг дуугараагүй. Гэтэл өдөр тутмын хамгийн гол хэрэглээ болж хувирсан шатахууны үнийг буулгах талаар ганц ч алхам хийхгүй байгаа нь хачирхалтай. Бүр нэмэгдүүлж ч болох эрсдэлтэй алхамыг хийсэн нь Ч.Сайханбилэг өөртөө “булуу хурааж байгаа” явдал мөнөөсөө мөн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар засгийн тун удахгүй унагах юм. Харин тэрхүү үйл явдлын бас нэг дэгээ нь шатахууны асуудал байх нь гарцаагүй.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Нэр: Zochin Огноо: 23 November 2015

SHuniin tarif buurna gsn unen uu

Нэр: Сүлдээ Огноо: 23 November 2015

Өнөөдөр Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа 1011 багш нэг бүр зөөврийн компьтерээ гардан авлаа.

Нэр: Сүлдээ Огноо: 23 November 2015

“2015 онд 1000 гаруй километр хатуу хучилттай авто зам баригджээ.”

Нэр: Хүлэгбаатар Огноо: 23 November 2015

Шийдлийн Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж, бүтээсэн ажлыг нь сонирхуулъя.

- Монгол улсын бүрэн цахилгаанаар хангах Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг суурь тавигдав.

- Олон жилийн туршид эвдрэлтэй явж ирсэн Төв цэвэрлэх байгууламжийш засварлах ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр боллоо.

- Өдөрт 900, жилд 270.000 шоо метр бетон үйлдвэрлэх МАК компанийн бүрэн автомат хийт бетоны үйлдвэр ашиглалтад оржээ.

- Жилд сая тонн цемент үйлдвэрлэж дотоодын хэрэгцээний тал хувийг хангах “Монцемент” үйлдвэр ашиглалтад оров. Үйлдвэрийг “Чингис” бондын 45 сая ам.доллараар санхүүжүүлжээ.

- ДЦС-5 төслийн гэрээг байгуулжээ. 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх энэ станцыг барьж угсрахад 2700 гаруй хүн ажиллах тооцоо бий.

- IV цахилгаан станцын хүчин чадлыг 123 мегаваттаар нэмэгдүүлжээ. Энэ нь 1983 оноос нийслэлийнхний 80 хувийг цахилгаан дулаанаар хангаж ирсэн уг станцад хийгдэж буй томоохон өргөтгөл гэж хэлж болно.

- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүллээ. 55 сая ам.долларын өртөгтэй энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт хот төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд эерэг нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзэж буй.

- Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө батлагдлаа. 2013 оны наймдугаар сараас зогсонги байдалд орсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.

- Яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын хот доторхи хэрэгцээнд том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг автомашин ашиглах шийдвэр гаргав.

- Төрийн өмчийн төлөөлөгч буюу төлөөлөн удирдах зөвлөлд төрийн захиргааны албан хаагчийг цаашид томилохгүй. Ингэснээр төрийн өмчийн компани, аж ахуйн нэгжид давуу эрх олгох явдал үгүй болох гэнэ.

- Элэгний С вирустэй 128 мянга гаруй иргэддээ зориулж эмчилгээний 98-99 хувийн үр дүнтэй АНУ-ын ХАРВОНИ эмийг нийлүүлэхээр болов. АНУ-д курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа энэ эмийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 1200 ам.доллараар оруулж ирэх юм.

- АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэхээр болов. МСС-аас өмнө нь манай улсад 285 сая ам.долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм.

- Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил концессийн барих-шилжүүлэх нөхцөлөөр амжилттай хэрэгжиж байна. 2015 онд 1000 гаруй километр хатуу хучилттай авто зам баригджээ.

- Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам энэ онд ашиглалтад орсноор баруун 5 аймгаас бусад аймгийн төвүүд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож дуусах юм байна.

- Чингис хаан нисэх буудал дотоод нөөц бололцоогоо ашиглан цагт 800 зорчигч хүлээж авдаг байсан танхимаа 1200 болгон өргөжүүлэн тохижууллаа. Мөн зорчигчид шинээр байгуулагдсан транзит танхимаар дамжин дараагийн онгоцонд суух боломжтой болжээ.

- Импортыг орлож, экпортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлд 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Нэр: ч Огноо: 23 November 2015

Аль засаг дарга нь ийм их мөнгөөр дайлсан болж байна аа

Сэтгэгдэл бичих