”НАМ” уу ”ЄНДЄР” vv

Амьдрал, улстєр, хvн чанар гээд бvх юм шинэчлэгдэж байна. Намууд дутсангvй. Хоёр ч нам нэгдлээ, бас хуучин шинэ нэр авлаа. Сонгуулийн тогтолцоог ч бас эрлийзжvvлэхээр ярилцаж байна. Энэ бол сонгууль дєхсєний шинж. Гурван жил ажил, нэг жил сонгууль хийдэг Монголын тєрийн тогтолцоог яалтай билээ. Бидэнд уг нь мєнхийн хоёр хєршийн улстєрийн амьдралаас суралцах, авах, гээхийн ухаан баймаар л юм. У.Черчиль нэгэнтээ “Тєрийн тогтолцооны сайн арга гэж алга, олон нэр дэвшигчтэй сонгууль арай дєнгvvр байж магадгvй” гэж хэлжээ. Монголчууд ардчилсан сонгуулийн сайн, мууг 20 жил vзлээ. Vйлдвэрийн даргыг хvртэл сонган шалгаруулж байсан ОХУ, сонгуулийн хуудуугаас залхаж холбооны улс, муж, хотын захирагчийг хvртэл тєрийн тэргvvн томилдог замд орсноос хойш улстєр тогтворжиж, эдийн засаг нь сэргэж байна. Удирдлагын багийг тоогоор биш, чадал чанараар нь шvvн тунгааж яамдын болон агентлагуудын тоог цєєрvvлэх эрэл хийж, vvнийг Монгол Ардын Намын сонгуулийн мєрийн хєтєлбєрт тусгаж єгвєл олны санааг амраах болов уу. Монголд амьдрал, аж тєрєл, гэр бvл, хvн чанарын уламжлал их эвдэрч байна. Уламжлалгvй шинэчлэл гэж байх уу. С.Зориг, О.Дашбалбар нар консерватив нам байгуулах оролдлого хийж байсныг эргэн санамаар.

Нам бол улстєрийн оюун ухааны их сургууль, академи гэж би бичиж байсан. Ийм нам олон тvмнийг єєртєє татаж “тойрон хvрээлvvлж” чаддагт увидас нь байдаг. Намын мєнхийн туг, vйл хэрэг бол олон гишvvнтэйдээ биш, олон дэмжигчидтэйд байдаг. Яваандаа гишvvнчлэлгvй намын хууль ч гарч болох юм.

Дєч, тавин мянган гишvvнтэй нам єндєр vv, бvтэн хагас сая гаруй сонгогч, дэмжигчид єндєр vv. Vvнийг тайлах гэж “Нам” уу, “єндєр” vv гэж мэдэн будилсны учир энэ. Хєдєє нутаг эзгvйрч нийслэлдээ Монголын хvн амын тал нь бєєгнєрч байгаад нам ч, тєр ч дvгнэлт хиймээр байна. Тєрийн яам, агентлаг, газар, хэлтсийн орон тоог vндэслэлгvй нэмсэн, нэг зуун жар гаруй мянган оюутантай, зуун дєчєєд их дээд сургуулийн бєєгнєрєл, дээр нь амь зуух гэж ажил эрсэн цуваа нийслэлийн хvний тоог єдєр єдрєєр єсгєж байна. УИХ-ын гишvvд сурталчилгаанд нь оролцсон, хандив тусламж vзvvлсэн хvмvvстээ хамгийн олон ажлын байртай тєрийн албаар дэнчин тавьж vр хvvхдийг нь сургуульд оруулж, зах хязгаараас хот руу тэмvvлэх урсгалд хvч єгч байгаа нь vнэн.

“Вашингтон пост” сонинд (2007 он) Азийн хєгжиж буй орнууд дотоодын нийт бvтээгдэхvvнийхээ 20 хувийг Засгийн газрын зардалд зарцуулж байхад Монгол Улсынх 41.7 хувьд хvрсэн хэмээн мэдээлж байлаа. Тєр, захиргааны зарим зардлыг хєдєє орон нутагт шилжvvлж, малын тvvхий эд боловсруулах жижиг vйлдвэр, худалдааны анги, эрvvл мэнд, сургууль, соёлын газарт дэмжлэг vзvvлбэл тєвд тэмvvлсэн урсгал саарах болов уу. Улаанбаатарын утаа гэж улиг болтлоо хуралдлаа, дvнчvvр дvнчvvрээр мєнгє хаялаа. Гэвч vр дvн гарсангvй. Харин ч мянга мянгаараа євдєж, зуу зуугаараа дуусч байна. Байдал єєрчлєгдсєнгvй, бахь байдгаараа.

Улаанбаатарын хvн ам дєчєєд мянга байснаа, 50 жилийн дараа (1960 он) 180 мянгад хvрч, дєрєв дахин єссєн. Сvvлийн 20 жилд сая давж хvн чигээс, машин чихээс болов. Дєрвєн уулын дунд хавчигдсан, усгvй, модгvй энэ хонхор сайндаа хагас сая хvний багтаамжтай.

Хархорин, Багануурын аль нэгийг сонган шинэ Улаанбаатарыг босгож, хотын утаанд гаргаж байгаа их хєрєнгийг шинэ хотын бvтээн босголтод зарж, гэр хороололд зориулсан орон сууцыг шинэ нийслэлд босгох хэрэгтэй. Ингээд Монгол Улсын тєрийн гурван єндєрлєг “дэлхий дvvрэн хашгираад” єгвєл “Наймаа хот”, “Чайна таун”-аас эхлээд Орос, Америк, Япон, Канад, хоёр толгойн дагавар хот ярайтал босчих юм биш vv.

Монголчууд улстєрийн сонгуулийн учир утгыг ойлгож, сонгох, сонгогдох “шинэ бичигт” тайлагдаж байна. Эхлээд зvvн, баруун тийш хэлбэлздэг байснаа сvvлийн арваад жил нам, хvн хоёрыг зэрэг хардаг болж. Улстєрийн гол хоёр хvчин ээлжлэн олонхи, цєєнх болж, юм л бол огцруулах, онхолдуулах мэх мэхэндээ гэдэг болж, улстєрийн тогтворжилт, эдийн засгийн хєгжилд уяа, тотгор болж байгааг сонгогчид анзаарсан байх. Тэгээд тэнцvvлэх, тэгшитгэх хандлагаар итгэлцэл, хамтарсан нэртэй засаглал гарч хэргээ ч бvтээлээ. Хэрэлдэж боссоноос хэлэлцэж суудаг “Монголын онцлогтой капитализм” байж болох юм биш vv. Намуудын нэр хvнд зарим орон нутагт бага багаар унаж байгаа нь аймаг, сумын сонгуулиар харагдлаа. Миний мэддэг хоёр сумын орон нутгийн сонгуулиар бие даагч нар олонхи болж, тєр тvшжээ. Ганц хоёр Их хурлын сонгуулиар Ардын Нам, харин орон нутагт нь єєр нам гарсан байна. Учрыг лавлавал аймаг, сумынхан ах дvv, амраг саднаа “тойрон хурээлэгч” болгож, чадваргvй, нэр кvндгvй хvнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшvvлж єєдєє хаясан чулуу єєр дээр нь гээч болж байна гэнэ. Бие биеэ удам судар, ус голоор нь мэддэг тэдний энэ vг нэгийг бодуулах бус уу. Намын нэрийг орон нутгийн дунд, доод шатныхан унагаж болзошгуйг Удирдах зєвлєл анхааралдаа авмаар санагдана.

Онгоцноосоо буулгvй дэлхийг тойрох амархан

Манайхан, ганц нэгээрээ, баг бvлгээрээ хол явж, хил давж юм vзэж, нvд тайлж, нутаг усаа мартах нь холгvй. “Онгоцноосоо буулгvй хагас дэлхийг тойрох амархан. Харин мєнгєн хєлгєєсєє буугаад монгол сонгуульд олонхи болох хэцvv” гэж сургамаар санагдах юм. Сонгогчидтойгоо нvvр тулж уулзах цаг тулж ирээд байна. Ардын намын буянаар албан сэнтийд заларч, сайн муу нэр авч яваа хvний тоо лав дал наян мянга. Монголд улстєрийн албан хаагч албан тоогоор 120 мянга, албан бус мэдээллээр 150 мянга гэсэн TOO гарч байна. Дээдэс нь онгоцноос бууж, дунд, бага тушаалтнаа дагуулж сонин уншдаггvй, зурагт хардаггvй нийслэл тойрсон ядуус, алслагдсан хєдєєнийхєнтэйгээ мэнд ус мэдвэл ямар вэ. Дугуй унаж, морь эмээллэж, тэмээ тохшилж хонуут єнжvvтээр айл хэсч vгийг нь сонсож, хар цай амсч, хатуу боов мэрж, борог амьдрал vзэж, яаж амь зууж, юу хvсч байгааг харж, сонсч, 2012 онд дахин “долоон сарын нэгэн” болгохгvй арга олмоор байна. Зуун дал гаруй мянган ам бvл, есєн зуун мянган хvн ядуу тарчиг амь зогоож байна. “Єлссєн хvнд зvсэм талх Vндсэн хуулиас vнэтэй” гэж vг бий. Нийслэлийн захын дvvргийн хамар хашааны хоёр айл, эмгэд євгєд єдєр єдєрт мєнгєє нийлvvлж, хагасаар хэмжигдэх мах, сvv авч нэгнийдээ хоол унд хийж голоо зогоож сууна. Тэтгэвэрт гарсан их эмч “Хvний хєгжил сан”-гийн 21 мянган тєгрєгєє хvлээж, эмнэлэгт хэвтэн євчнєє эмчлvvлж чадахгvй явна. Энэ хоёр миний vзсэн жишээ. Ийм айл хаана хэд байгааг улстєрийн олон мянган албан хаагч нvдээрээ vзэж, биеэрээ мэдэрч нэгийг бодож хоёрыг хийгээсэй. Санжийн Баяр мэтийн vгээрээ хvнийг татах чадалтай ухуулан таниулагчдыг бэлтгэж, дархан Монгол Улсын даяар олонтой уулзуулах сан даа.

Єнгєрсєн зууны 1990-ээд онд хєх, улаан, ногоон єнгєтэй тасалбар авч хууртагдсан монголчууд Таван толгойн “536 хувьцаа”-г тоохгvй царайтай. Тиймээс айл болгонд 536-аар баяжих аргыг заах “ухуулагч”, “сэнхрvvлэгч” яг одоо л хэрэгтэй байна. Уулзалтыг “бєєндєх” биш, “жижиглэнгийн” аргаар хийдэг улстєрийн бизнесийн ухаанд суралцаасай. Манайхан аймаг, сум, дvvрэг хороон дээр давхиж очин зар тарааж хэдэн євгєд хєгшид цуглуулж, хурал хурчихаад сонгогчидтой уулзлаа гэж сэтгэлээ хуурдаг. Тєр, засгийн “хvнд” ажил завгvй, цаггvй гэлцэх нь шалтаг. Хил давж улс дамжин олон хоногоор явахдаа зав гаргаж чаддаг байж єєрийг нь ийм єндєр єргємжилсєн хvмvvсийн vгийг сонсох цаг гаргаасай. Сvvлчийн албан тушаалаа ашиглаад авъя гэсэн бэртэгчин vзэлтэн байдаг юм биш биз.

Хvний хуучин, дээлийн шинэ
Ардын намд шинэ Монголын залуучууд хvчээ авч бидний vе эхэллээ гэсэн “бошгийг халах эвлэл”-ийн дуу сонсогдоно. Энэ зvйн хэрэг. Монголын ирээдvй залуусын гарт байна. Гэвч “Хvний хуучин, дээлийн шинэ” гэсэн vгийг мартаж болохгvй. Н.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лvндээжанцан, Ч.Улаан, Р.Раш гээд улстєрд хал vзэж, халуун чулуу долоосон тєрийн хар хvнгvйгээр Монголын тєр олноо єргєгдєх vv.

Ахмад, дунд, залуусын гурван vе Монголын парламентын ухаан, дуу хоолой, єнгє байх болов уу. Номын ухаан тэгширсэн, ажил хийж ам тосдсон, удам дамжсан монгол ухаантай залуусыг тохиолдлоор бус бодлогоор тєрд бэлтгэх хэрэгтэй. 90 жил тєр барьсан Монгол Ардын Намд засаг, тєрийн нєєц хvчин шавхагдашгvй байх ёстой. “Эр хvн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэдэг. Харин мєнгєтэй нь туг барьж, ухаантай нь тугал хариулдаг урт дээс тасраасай. 2012 рн МАН уу, АН уу, эсвэл гуравдагч эвсэл vv гэсэн “хий vзэгдэл”-ээр “бор шувуу” жиргэж эхэллээ. Ийм цагууд дор “нам”-ууд дотроо хагаралдаж бусдын идэш, бууны бай болохоо боливол ямар вэ.

Доктор Ц.Мухар


URL:

Сэтгэгдэл бичих