“SS” клубын захирал хорих ялаар шийтгүүллээ

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн эзэмшдэг “SS” клубт үйлчлүүлсэн Худалдаа хөгжлийн банк, “Сүү” компанийн 130 гаруй ажилчин хоолондоо хордсон хэрэг гурван жилийн өмнө гарсан билээ.

Өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр “SS” клубын захирал н.Бүжидмаад зургаа, менежер Б.Гэрэлмаад 5.6 жилийн хорих ял ногдуулав. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд заасанчлан ногдуулсан ялаас тус бүр гурван жилийг хасч тооцсон байна.

Түүнчлэн шүүхээс хохирогч болох Худалдаа хөгжлийн банк болон “Сүү” компанийн ажилчдад “SS” клубынхан 15-25 сая төгрөг төлөхөөр болжээ.

Д.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих