Баян айлын жорлон ч тийм жижигхэн байхгvй. Чи ч тийм байрт амьдрахгvй

Нийслэл дэх гэр хорооллын газар чєлєєлєх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмын дєрєвдvгээр заалтын 4.2-т зааснаар “Эхний ээлжийн тєсєл хэрэгжих орон сууцны долоодугаар хороолол баригдах газрын м.кв vнийг нэг зуун мянган тєгрєгєєр vнэлж, тухайн газрын vнэлгээг харгалзан орон сууцанд оруулна” гэжээ. Гэвч орон сууцжуулах хєтєлбєрт хам-рагдсан Сvхбаатар дvvргийн эл гэр хорооллынхны хувьд хотын А зэрэглэлийн бvсэд хамаарах газрын ханшийг унагасан хамгийн бага vнэлгээ хэмээн эсэргvvцэж байна.

Орон сууцны хороолол болон хувирах Сvхбаатар дvvргийн тєсєл хэрэгжиж буй 7,10,11,12 дугаар хороонд нийтдээ 280 мянган єрх амьдардаг. Харин иргэдийнх нь хувьд дээрх vнэлгээг бага байна хэмээн бухимдаж байгаа ч єргєє цагаан гэрээ орон сууцаар солих чин хvсэлтэй байгаа болохоор гутлынхаа улыг элгэдтэл барилгын ком-паниудын босгыг элээж байгаа гэсэн. Харин аз уу эз vv гэр хорооллыг орон сууцжуулах тєслийн нэгжийнхэн хєтєлбєрт хамрагдаж байгаа Сvхбаатар дvvргийн иргэдэд зориулж орон сууцны vзэсгэлэн зохион байгуулжээ. Vзэсгэлэнд “Сити палас”, “Шинэ дэлхийн холдинг”, “Энгvvн холдинг”, “Кей Эйч Ар И” зэрэг 10 гаруй компани оролцон орон сууцнуудаа иргэдэд санал болгож байв. Гэвч барилгын компанийнхны санал болгож буй байрууд ихэвчлэн ам.метр нь сая 250 мянгаас сая 500 мянган тєгрєгийн хооронд байгаа нь гэр хорооллыг орон сууцжуулах тєсєлд хамрагдаж буй иргэдийн хувьд чанга сонсогдож байгаа аж.
Учир нь, тэдний газрыг ам. метрийг нь нэг зуун мянган тєгрєгєєр vнэлсэн болохоор багахан хашааны газартай айлын хувьд нэг єрєє байр ч авч дийлэхгvй байгаа гэнэ. Энэ талаар тус дvvргийн иргэн Д.Туул “Манайх энэ тєслийн нэгжийн барилга баригдах талбайд багахан газартай. Хотын А зэрэглэлийн газар болохоор vл хєдлєхийн vнэлгээгээр 32 сая тєгрєг гэж гарсан. Гэтэл гэр хорооллыг орон сууцжуулах тєслийнхєн нэг єрєє байр хvрнэ гээд Эко барилгын компанийн орон сууцыг санал болгосон. Миний газрын vнэтэй эн дvйцэхvйц 18 ам.метр талбайтай байрыг нь vзсэн чинь муурын байшингаас жижигхэн, давчуухан, таван ам бvлтэй айл бол багталцахгvй гэж жигтэйхэн. Тэгээд єєр барилгын орон сууцыг vзэхээр зєрvvг нь єгч байж байртай болохоор байдаг. Гэтэл газраа байраар сольж байгаа бол зєрvv мєнгє гэж єгмєєргvй байна шvv дээ. Бидэнд тэгж зєрvvг нь єгєх мєнгє ч алга. Тэрнээс газар дээрээ мєрєєрєє амьдарсан нь дээр байна” гэв. Харин нэгэн эмэгтэй “Ер нь анхнаасаа яах гэж худал мэдээлэл єгсєн юм бэ. Гэр хорооллыг орон сууцжуулах гэж байна хэмээн нийслэлийн удирд-лагууд хашааны чинь газар 300 ам.метр бол нэг, 500 бол хоёр, 500 ам.метрээс дээш бол гурван єрєє байртай болно гэж мэдээлж байсан. Гэтэл єнєєдєр хоёр єрєє байртай болох нь гэж баярлаж байсан хvмvvс нэг єрєє байрны vнэд ч газрынх нь ханш хvрэхгvй байна шvv” хэмээн бухимдав.
Газрынхаа хэмжээнээс болж Сvхбаатар дvvргийн зарим иргэний хувьд орон сууцтай болох нь битгий хэл газраа алдчих вий гэсэн айдаст ийн автжээ. Их санасан газар есєн шєнє хоосон гэгчээр тохилог орон сууц мєрєєдєн газраа алдвал тэрнээсээ эсэн юм болно хэмээн болохгvй бол газраа чєлєєлєхгvй гэсэн ч vгийг тус vзэсгэлэнгийн нээлтэд оролцсон нийслэлийн тєрийн сангийн даргад ч хэлж байгаа харагдав. Харин vvнд тайлбар хийн Гэр хорооллыг орон сууцжуу-лах тєслийн нэгжийн удирдагч Х.Ганбаатар “Иргэдийн хашааны газрыг ам.метрийг нь хэдэн тєгрєгєєр авах уу гэдгийг бид биш НИТХ-аас тогтоож баталсан. Тэгэхдээ зах зээлийн судалгаа хийж vнийг нь тогтоосон. Тэрнээс иргэдийн газрыг хямдхан vнээр аваад баахан орон сууц бариад єндєр vнээр зарах гэж байгаа юм биш. Та нар бол тэгж ойлгоод байна. Хотын зvгээс бол та бvхэнтэй тохиролцоод газрыг чинь авч дэд бvтэц л татна. Тvvний дараа барилгын компаниуд орж барилга барина шvv дээ” хэмээв. Их л бухимдсан бололтой нэгэн эмэгтэй “Худ-лаа шvv дээ. Та нар. Газраа єглєє гээд нэг єрєє байр ч хvрэхгvй байна. Баян айлын жорлон ч тийм жижигхэн байхгvй. Чи ч тийм байранд амьдрахгvй” хэмээн уурсч байгаа харагдсан.


URL:

Сэтгэгдэл бичих