“Эрдэнэт”-ийн захирал байсан хүмүүс идсэн, уусан хэргээс зайлахгүйг Х.Наранхүү гишүүн нотолж байна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын суудалд очсон хүн болгон л асар их хэмжээний мөнгө хувьдаа

завшсан гэх хэрэгт нэр холбогддог. Монгол улсын төсвийн 30%-ийг дангаараа бүрдүүлдэг энэ үйлдвэр дарга даамал хүмүүстээ чухамхүү саалийн үнээ шиг л хаялагатай байдаг хойно арга                                                                                                        ч үгүй. Тус үйлдвэрийн захиралаар соц нийгмийн үеэс эхлэн ажилласан хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсан “Зууны шилдэг луйварчин”-аар тодрон Швейцарийн банкинд хураасан 250 сая ам.доллараараа Монголын тэргүүн баячуудын эхэнд бичигдэж байсан билээ. мэдээж Шо агсан тэр их мөнгийг зөвхөн цалингаа хураагаад цуглуулаагүй нь ойлгомжтой.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн захиралаар нэгэн үе ажиллаж байсан Прокурор Д.Дорлигжав 800 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэрэгт холбогдон, түүнийг өмөөрсөндөө нутгийн нь ах болох ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гар утсаа намынхан руугаа шидлээ гэдэг яриа ч гарч байсан. Хэдэн зуун сая ам.долларын ашигтай ажилладаг үйлдвэрээс 800 тэрбумыг гулгуулах бол юу ч биш байх л даа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн захиралаар 2000-2007 онуудад ажилласан Дундговь аймгийн Х.Наранхүү гишүүний талаар “НО”-той үг яриа нэг ч дуулдаж сонсогддоггүй байсан юм.

Гэтэл саяханаас АТГ-аас УИХ-ын гишүүн Х.Наранхүүг сэжигтэнээр татан шалгаж, гадаадад зорчих албан томилолт болон хувийн аялалыг нь хориглоод байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захиралаар ажиллаж байх үедээ 10 гаруй тэрбум хувьдаа завшсан, шахааны бизнесийг цэцэглүүлж дундаас нь ашиг унагаасан хэмээн буруутгаж байгаа юм байна. Ийнхүү “Эрдэнэт”-ийн захиралаар очсон хүн болгон заавал их мөнгөний хэрэгт нэр холбогдогддог гэсэн бичигдээгүй хууль биелэлээ олж байна.

1990 оноос хойш тус үйлдвэрийн захиралаар очсон ажилласан гурван хүн гурвуулаа л онц их хэмжээний мөнгөний хэрэгт нэр холбогдоод авсан юм чинь одоо захиралаар ажиллаж байгаа Ч.Ганзориг хувьд ч гэсэн ажил албаа өгсөний дараа нэр цэвэр үлдэнэ гэж байхгүй хэмээн мөрийцсөн ч алдахгүй буй заа.удахгүй ирэх 12 сард ажлаа өгөх түүний оронд шинээр томилогдон очсон дараагийн хүн ч гэсэн мөн л төрөөс төрсөн тэрбумтан, азтай амны хишигтэй аавын хүү, Монголын буяныг бурзайтал хүртсэн нэгэн болон гарч ирэх нь тодорхой.

Б.Батсайхан /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.