Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэрийнхээ захидлыг задаллаа

Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэрийнхээ захидлыг задаллаа

Дуучин Т.Дэлгэрмөрөн гэргийгээ өвчний улмаас алдаад удаагүй байгаа билээ. Тэгвэл дуучин залуу хорвоод мэндэлж амжаагүй охиндоо зориулж цахим хуудаснаа бичсэн зүйл нь олон хүний зүрхийг зүсч, сэтгэл шимшрүүлж байна.

Тэрбээр захидалдаа “Бидэн хоёр хэвлийдээ байгаа үрээ Үүлэнгэгээ хэмээн нэрлэх байсан юм. Үүлэнгэгээ авралт охин үр минь чиний минь зүрхний цохилт ээжийнх нь зүрхэнд,чихэнд үргэлж сонсогдох юм. Хамгийн сүүлчийн цохилт зүрхэнд минь үүрд хоногшин үлдсэн шүү үр минь, таван сар ээжийнхээ гэдсэнд байсанд баярлалаа. Ээжийнхээ амийг аврах гэж ирсэнд баярлалаа агуу дээд оюун ухаан минь, би чамайгаа үүлсийн дээр байгаагаар төсөөлөн хайрлаж байгаа, хөөрхөн шидэт гүнж минь дээ чамайгаа гэдэснээс гарахад харж зүрхлээгүйд уучлаарай, чи минь биеэрээ байхгүйгээс ээж нь шаналахыг хүсээгүй юм, ээж нь эдгэрээд аавд нь эгчид нь чамайгаа заавал дахин учруулах болно. Ингээд ганц удаа ч болов чамайгаа байсан гэдгийг бодит түүх болгон ээж нь бичиж үлдээлээ. Миний зүрх сэтгэлд чи минь үүрд амьд…хэмээн бичиж үлдээсэн эх үр хоёрын хүйн холбоосыг та бүхэн сонслоо

Эх хүн гэдэг ийм агуу, тэр минь үрээ дүлэн дүлэн гадагшлуулж байхад урд өдрийн оёдлууд задарч, арайчуу гаргаад иртэл эхэс байхгүй, тэр ихэсийг хусаж авахаас өөр арга үгүй. Нялх үрийн эхэс хэвлийдээ наалдсан байдаг байж. Энэ бүхнийг үйлдэж байсан эмч сувилагч нар өөрийн мэдэлгүй ийм зориг тэвчээр, агуу хайрын өмнө сөхөрцгөөж байлаа. Бидэн хоёр цаг мөч бүхэнд амин хайраараа хамтдаа зовлонгийн эсрэг тэмцсээр л байлаа. Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл байсныг одоо бодоход гол минь урагдаж байна” гэжээ.


URL:

Нэр: Zochin Огноо: 25 November 2015

Eviidee Aguu Eej baij dee zailuul

Сэтгэгдэл бичих