МАН Ардчилсан намтай тохиролцож эхэллээ

Сүүлийн үед МАН, АН хоёр Сонгуулийн хуулиар тохиролцоонд хүрсэн дүр зураг ажиглагдах болжээ. Ирэх даваа гаригт намын бүлгүүдийн хуралдааныг хойшлуулж, Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдахаар болсон байна. Энэ нь намын бүлгүүд зарим асуудал дээр санал бодлоо нэгтгэх гэж байгаатай холбоотой гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж хэллээ. Түүний өгүүлснээр дээрх хуульд ямар асуудал орсон, тогтолцоо нь хэрхэн өөрчлөгдсөн талаар тодорхой хариулт өгөх эрт байгаа аж. Ажлын хэсэг, байнгын хороод хуралдаад эхлэхээр бүх зүйл тодорхой болох юм байна. Тэрээр УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 3-нд нээхээр шийдвэрлэснийг мэдээлэв.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.