Б.ЦЭДЭВСVРЭН: НЕФТЬ ОЛБОРЛОЖ БУЙ ЦООНОГУУДАА ХОЛБОСОН СИСТЕМГVЙ ТУЛ АЛДАГДАЛ ИХ ГАРДАГ

-Монголд нефть боловсруулах vйлдвэр байгуулахад хоёр хєршийн ашиг сонирхол сєргєєр нєлєєлдєг-

Газрын тосны инженер, эдийн засагч Б.Цэдэвсvрэнтэй Монголын газрын тосны єнєєгийн байдлын талаар ярилцлаа.

-Олон талбайд хайгуул хийж байна. Цаашдаа нєєц нэмэгдэх бололцоо хэр байна вэ?
-Бид газрын тосоо хэдэн мянган тонноор нь олборлож урд хєрш рvvгээ олон жил зєєлєє. Тэгээд олборлогч орон боллоо гээд дэлхий нийтэд зарлачихсан. Гэтэл газрын доор байгаа баялгийнхаа хэдэн хувийг авч ашиглаж чадах вэ гэдэг асуудал тулгараад байна. Энэ бол ашиглаж буй технологиос шалтгаална. Зvvнбаянд нэг км-ийн гvнд 26 сая тонн газрын тос байгаа нь батлагдсан. Мєн Тамсагт одоогоор газрын тосны нєєц 119 мянган тонн гэж тогтоогдлоо. Ам бардам хэлэхэд зєвхєн Тамсагбулагт батлагдаж зарлагдаагvй нефтийн тойм нєєц 200 сая тонн бий. Зvvнбаянд бас чамгvй нєєц байгаа.


-Єнєєдєр батлагдаад байгаа нефтийн нєєцийн яг хэдэн хувийг нь олборлох боломжтой юм бол?
-Дэлхийд зарлагдсан баталгаат нєєц нь 145 сая тонн гэдэг. Баталгаат зэрэглэлийн нєєцийг 10 хувиар бууруулж тооцоод жинхэнэ бодит амьдрал дээр олборлох хэмжээг нь гаргадаг аргачлал бий. Энэ бол АНУ-ын стандарт. Vvгээр тооцож vзвэл дээрх нєєцийн 130 сая тонныг нь олборлох боломжтой. Гэтэл дарга нар болон нефтийн мэргэжилтнvvд, хєрєнгє оруулагчид дээрх нефтийн 11 хувийг олборлоно гэж яриад байгаа. Энэ бол байж боломгvй зvйл. Ялангуяа шинжлэх ухаан хєгжсєн 21 дvгээр зуунд нефтийн мэргэжилтнvvд ингэж ярих нь утга учиргvй юм. Болохгvй шvv дээ. Тэдний ярьдгаар 11-15 хувийг ашиглавал энэ нефтийн нєєц маань 25 жилийн л настай. Тэргvvний технологи хэрэглэж олборлолтоо зєв хийвэл тэр нєєцийнхєє 30 хувийг нь ашиглах боломжтой. Vvнээс илvvг ч ашиглах бололцоо бий. Тухайлбал газрын гvний vе давхаргын энерги буюу даралтыг ус, хий, бактери шахаад олборловол 55 хувийг гарган авч чадна. Энэ технологийг ашиглах нь манайд чухал болоод байна. Гэтэл бидний шатахуун, нефтийн бvтээгдэхvvний хэрэглээ жил бvр огцом нэмэгдээд байдаг. Сvvлийн vеийн тооцоогоор жилд 780 гаруй мянган тонн нефтийн бvтээгдэхvvн хэрэглэдэг болсон. Цаашдаа 2015 он гэхэд жилд 1.8 сая тонныг ашиглана шvv дээ.


-Тэгэхээр єнєєдєр нефть олборлогчдын ашиглаж буй технологи муу байна гэсэн vг vv?
-Тийм ээ. Шvvмжлэлтэй хандах зvйл олон бий. Тухайлбал хайгуулын цооногуудаа холбож нефтиэ цуглуулж авалгvй шууд олборлож байна. Єєрєєр хэлбэл нэгдсэн нэг системтэй технологи ашиглахгvй цооног тус бvрээс олборлоод зєєж буй юм. Vvнээс болоод алдагдал ч чамгvй гарч байгаль орчин бохирдуулж байгаа. Бас аалзны шvлс шиг олон салаа зам гарчихлаа.
-Жилд ер нь хэдий хэмжээний нефть олборлож байгаа вэ?
-Єнгєрсєн жилийн байдлаар 570 мянган тонн нефть олборлосон. Энэ онд 800 гаруй мянган тонн нефть экспортлох тєлєвлєгєєтэй. Энэ нь бараг одоо биелж байгаа байх.


-Урд хєршийнхєн манай нефтийг єтгєн чанар муутай тул шингэлж байж vйлдвэрт ашигладаг. Иймээс vнэ хямд байгаа юм гэдэг. Манай нефтийн чанар ямар байдаг юм бол?
-Муу нефть гэж байдаггvй. Шингэн ч бай єтгєн ч бай тохирсон боловсруулалт л хийдэг юм. Жишээ нь шингэн нефтиэс бензин их гарна. Єтгєн нефтиэс бvтээгдэхvvний гарц бага байдаг. Манай Зvvнбаян, Тамсагийн нефть бол дунд зэрэг єтгєн. Сайн чанарынх шvv дээ. Ямар vнэ ханшаар єгдєгийг сайн мэдэхгvй. Дэлхийн зах зээлийн vнээр борлуулж байгаа л гэдэг.


-Бидэнд нефть байна. Боловсруулах vйлдвэр байгуулна гэх боловч нэг л бvтэлгvй байх юм. Учир юунд байгаа юм бол?
-Нефть боловсруулах vйлдвэр байгуулахгvй удаад байгаад гадаад дотоодын олон хvчин зvйл нєлєєлдєг. Хойд хєрш манайд шатахуунаа нийлvvлж байх сонирхол байна. Харин урд хєрш бол манайхаас тvvхий тос авч боловсруулаад илvv их ашиг олох хvсэлтэй байгаа. Гэвч хоёр хєршєє буруутгаж болохгvй. Яагаад гэвэл тэдний тєрийн бодлого нь зєв байна шvv дээ. Харин манайд єєрийн эрх ашгаа тодорхойлсон тєрийн бодлого, шийдвэр vгvйлэгдэж байна. Эхний ээлжинд бид технологи, техникийн хяналт сайн тавих шаардлагатай. Мєн єєрийн ашиг сонирхлоо тусгасан гэрээлэгч, хєрєнгє оруулагчын ашиг сонирхолыг тэнцвэртэй харгалзан vзсэн Газрын тосны тухай хуулиа дариухан батлах ёстой.
-Сvvлийн vед Дархан, Сайншандад vйлдвэр барих сураг гарч байна. Энэ тал дээр таны санал бодол ямар байна вэ?
-Миний бодлоор Сайншандад жилд 1.5 сая тонн нефть боловсруулах vйлдвэр барих ёстой. Мєн Чойбалсанд бас бага оврын vйлдвэр байгуулж жилд 300 мянган тонн нефть боловсруулах шаардлагатай. Учир нь тvvхий эд, хэрэглэгч, тємєр замтай ойрхон тул эдийн засгийн vр ашиг нь єндєр гарч буй юм. Харин Дарханд нефть боловсруулах vйлдвэр барина гэж яриад байгаа нь буруу. Яагаад гэвэл хэрэглэгчийн гол тєвлєрєл, нефтийн ордуудаасаа холдоно. Шатахууны гол хэрэглээ тєвийн бvс байх нь зайлшгvй. Гэсэн ч ємнєд бvс нутагт Оюу толгой, Таван толгой гээд олон уурхай ажиллаж шатахууны хамгийн их хэрэглэгчид гарч ирж байна. Vvнээс гадна одоо тавьж буй тємєр зам дагаад шатахууны асар их хэрэглээтэй болно. Тэгэхээр vvнээс хол vйлдвэр байгуулах нь эдийн засгийн vр ашиггvй юм. Нєгєє талаасаа Казахстанаас нефть импортолж боловсруулна гэж байгаа. Бас хойд хєршєєс ч оруулж ирнэ гэдэг. Бас л утгагvй тооцоо судалгаагvй зvйл. Шатахууны хараат байдлаас нефтийн хараат байдалд орно шvv дээ. Харин ч одоогоос бvр дордож мэднэ. Тэгээд ч єєрийнхєє нефтийг боловсруулахгvй гадаадаас оруулж ирнэ гэдэг чинь зєв зvйтэй бодлого биш.
-Жилд 300 мянган тонн нефть боловсруулах vйлдвэр байгуулахад хэдий хэмжээний зардал, цаг хугацаа орох вэ?
-Тийм ийм єртєг зардал орно гэж ганц тоо хэлж болохгvй. Ямар технологи ашиглах, тоног тєхєєрємжєє хаанаас авахаас шалтгаалаад олон янзын тооцоо гарна. Харин барих хугацааны хувьд бол хамгийн багадаа зургаан сарын дотор босгож болно. Удлаа гэхэд нэг жилийн хугацаа шаардана. Жилд 1.5 сая тонн нефть боловсруулах vйлдвэрийг хоёр жилийн хугацаанд бариад ашиглалтад оруулах бvрэн боломж бий.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих