Б.Амарсайханыг хүндэт гишүүнээр сонгожээ

59760af1aa6a3f30originalАНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian world fi lm festival” болжээ. Анх удаа зохион байгуулсан тус фестивалиар Ази, Холливудын киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шилдэг бүтээлийг дэлхийн кино наадамд танилцуулах зорилготой юм.

Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр сонгож, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ийн шагналыг хүртээсэн. Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах зөвлөлийн хүндэт гишүүнээр санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна.

Түүнтэй зэрэгцэн “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлч, нийгмийн зүтгэлтнүүдийг хүндэт гишүүнээр сонгожээ.

Б.Номуун


URL:

Сэтгэгдэл бичих