Цагдаа, прокурор, шүүх Д.Булганыг хорьсон шалтгаанаа нууцалсан нь олон нийтийг төөрөгдүүлэв

http://www.bolod.mn/Upload/news/bulgan.jpg

Одоогоос 17 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсны хэрэг өнөөг хvртэл монголчууд төдийгvй гадны улс орны анхаарлыг татсан хэвээр байгаа. Тэгвэл манай хууль хяналтынхан хэргийн хамгийн гол гэрч гэгдэх талийгаачийн эхнэр Д.Булганыг энэ сарын 14-ний өдөр гэрээс нь баривчлан, цагдан хорьсон.

Хэдийгээр тvvнийг цагдан хорьсон ч, яг ямар хэрэгт холбогдуулсан шалтгаанаа хуулийнхан өнөөг хvртэл олон нийтэд мэдээлээгvй байгаа. Д.Булганыг цагдан хорьсноос хойш янз бvрийн мэдээлэл нийгэмд тарж эхэлсэн. Тухайлбал, бидэнд олдсон цагдаагийн баттай эх сурвалжийн мэдээллээр тvvнийг хар тамхины хэрэгт холбогдуулан баривчилсан гэж байгаа.

Манай сонин энэхvv мэдээллийг нэмж тодруулахаар мөрөөр нь орсон ч vнэн, худлыг нь бататгахын аргагvй сургууд гарч ирсээр байна. Тиймээс холбогдох албаны хvмvvсээс асуухад “Мэдээлэл өгөх ямар ч боломжгvй. УЕП-ын газарт С.Зориг агсны хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг л Д.Булганыг яагаад баривчилсан талаарх мэдээллийг өгөх боломжтой. Та нарын асууж байгаачлан бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байхгvй” гэх бvрхэг хариултыг өгсөн юм.

Нэгэнт олны анхаарлыг татаад байгаа энэ хэрэгт хууль хяналтын байгууллагынхан асуудлыг өөр тийш нь эргvvлж олон нийтийг төөрөгдөлд оруулаад зогсохгvй хvний эрхийг ноцтойгоор зөрчөөд байгаа юм биш vv гэсэн асуулт гарч ирж байна.

Товчхондоо, Д.Булган гэдэг эмэгтэй жирийн нэг айл гэрийн эзэгтэй биш. Монголын төр нийгмийн нэрт зvтгэлтэн агсан С.Зоригийн ар талыг авч явж байсан учраас олон нийт энэ эмэгтэйг яагаад хоригдох болов гэдгийг мэдэхийг хvсч 17 жилийн өмнөх алуурчин нь хэн бэ гэсэн таашгvй оньсогоыг тайлахыг хvсч байгаа.

Тухайлбал, энэ сарын 16-ны өдөр ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Д.Булганыг баривчилсан нь vнэн” гэх гуравхан vг “унагасан”. Анх Д.Булганыг гэрээс нь баривчилахдаа Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тарж байсан ч энэхvv мэдээллийг Цагдаагийн ерөнхий газар бататгаагvй. Тvvнчлэн тvvнийг ямар vндэслэлээр саатуулсан талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байсан учраас сэтгvvлчид өөрсдийнхөө сувгаар олж авсан янз бvрийн мэдээллээ нийгэмд хvргэж байгаа учраас энэ олон мэдээллийн аль нь vнэн юм бэ хэмээн уншигчид биднээс асуух боллоо. Тvvнчлэн тvvний ар гэрийнхэн болон найз нөхөд нь ч яг ямар хэргээр хоригдсоныг нь мэдэхгvй байна гэх тайлбарыг бидэнд өгч байсан. Тиймээс хэрэг vvсгэсэн цагдаагийн байгууллага, баривчлах шийдвэр гаргасан прокурор, цагдан хорих захирамж гаргасан шvvхийн байгууллага энэ хэргийн учрыг олон нийтэд vнэн зөвөөр нь мэдээллээч ээ гэдгийг олон нийт хvсч байна. Өөрөөр хэлбэл, шvvхийн байгууллага Д.Булган гэдэг эмэгтэйг яг ямар vндэслэлээр хорих болсон захирамжаа яагаад тайлбарлахгvй байгаа юм бэ. Vнэхээр С.Зориг агсны хэрэгтэй холбон баривчилсан бол vvнийг ард тvмнээс нуух ямар ч шаардлага байхгvй. Учир нь монголын ард тvмэн тухайн vед болсон аймшигт аллагын талаарх мэдээллийг өнгөрсөн хугацаанд хангалттай авсан. Гэтэл 17 жилийн дараа гэнэт талийгаачийн эхнэрийг баривчлан хорих болсон нь улстөрийн тодорхой нөхцөл шалтгаан vvссэний улмаас тvvний амыг барих гэж цагдан хорих боллоо гэсэн мессеж нийгэмд тарчихлаа. Яг vнэндээ хууль хяналтынхан хэвлэлийнхэнд янз бvрийн мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдvvлэх болсон нь нууц биш. Өнөөдөр энэхvv төөрөгдлийн ард хvний эрх бvдvvлгээр зөрчигдөж, эрх баригчид өөрсдийн эрх ашигтаа нийцvvлэн Д.Булган гэдэг эмэгтэйн амыг барих ажиллагаа явагдлаа гэж харж болохоор байна.

Аль эсвэл тvvнийг хар тамхины хэргээр баривчилсан гэх мэдээлэл тарааж улстөрийн маш том хэлмэгдvvлэлт явуулж жирийн нэгэн монгол эмэгтэйн амь, амьдралыг бусниулах гэж байгааг ч vгvйсгэхгvй. Угтаа бол өнөөдөр Д.Булганыг 14 хоног сэжигтнээр цагдан хорьж байгаа нь хангалттай удаан хугацаа. Гэтэл энэ хугацаа нь бараг дуусгавар болох гэж байхад тvvний талаарх мэдээллийг албаныхан өгөхгvй, маш нууц гэх зэрэглэлд хамааруулж байгаа нь хачирхалтай. Уг нь хэн нэгнийг саатуулахдаа яг ямар хэрэгт сэжиглэн, цагдан хорьж буйгаа хууль хяналтынхан тодорхой мэдээлэх ёстой байдаг.

Эцэст нь хэлэхэд С.Зориг агсны эхнэр Д.Булганыг яагаад цагдан хорьж байгаа тухайгаа цагдаа, прокурор, шvvхийн байгууллагууд олон нийтэд vнэн зөвөөр нь мэдээллээч.

Учир битvvлэг хаалттай мэдээллийн ард ямар нэгэн байдлаар улстөрийн хэлмэгдvvлэлт явж, Д.Булган гэдэг хvн хохироод зогсохгvй хvний эрх нь зөрчигдөөд байгаа юм биш vv. Өөрөөр хэлбэл, аливаа нууцалсан хэргийн ард хуйвалдаан, vгсэн тохирох, хvний эрх зөрчсөн асуудал гарч ирдэг. Шуудхан хэлэхэд Д.Булган vнэхээр хар тамхины хэрэгт холбогдсон бол яагаад заавал “Маш нууц”-д хамааруулах болов гэдгийг олон нийтэд тайлан өгч, учгийг задлах цаг нь болсон биш vv.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих