Автомашины хучлага хулгайлах гэмт хэрэг ихэсчээ

Сүүлийн өдрүүдэд автомашиныхаа хучлагыг хулгайд алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирэх болсон талаар албаны хүмүүс мэдээллээ. Тодруулбал, Өчигдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны …-р байрны гадна байсан автомашины хучлага хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух 61 настай эрэгтэй Б-ийн “Mercedes-Benz 190“ автомашины хучлагыг, тодорхой оршин суух хаяггүй 57 настай эрэгтэй Л гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал Овооны …. тоотод автомашины хучлага хулгайд алдлаа гэсэн мэдээллийг шалгахад уг тоотод суух 29 настай эрэгтэй Б-ийн “Зил-130” автомашины хучлагыг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух 36 настай эрэгтэй Ц гэгч хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, “Хүрээ хотхоны …-ийн ..-р байрны гаднаас өчигдөр шөнө тус хороонд суух 36 настай эрэгтэй Т-ийн “Toyota Rav-4” автомашины хучлагыг Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд суух, 25 настай эрэгтэй Д гэгч хулгайлан авч байсныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож, баривчилжээ.

Т.Болормаа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих