40 ил уурхай ашиглалтад оржээ

Энэ онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээн авлаа.

Эдгээр уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нийт 5300 гаруй ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэр  санхүүжилт, зах зээлийн дэд бүтэц тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас шалтгаалан бүрэн ашиглалтад орж амжаагүй байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайд 630 зөвшөөрөл шинээр олгожээ. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид ярилаа.


URL:

Сэтгэгдэл бичих