Ихэнх нутгаар хур тунадас орно

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав, говь талын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Улаанбаатар хотод хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

Төлөв: 09 дүгээр сарын 29-ны өдрийн хүртлэх байдлаар, 25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар  хур тунадас орно. Салхи их төлөв баруунаас 25-нд баруун зүгийн нутгаар, 26-нд зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангийн тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

26-нд баруун зүгийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


URL:

Сэтгэгдэл бичих