Эмчид хандсан боловч үзүүлж чадалгүй гэртээ очсоныхоо дараа өөд болжээ

http://www.bolod.mn/Upload/news/c3ee754b1c96006c1b041e2ab940211d642415bb.jpg

Хүн болж төрнө гэдэг атга будааг зүүний үзүүрт асгахад тогтож үлддэг ширхэг будаатай адил тийм ховор хувь заяа гэдэг. Гэвч тэр их хувь заяаг өргөсөн тангарагаа мөнгөөр худалдаж, өр сэтгэлээ халаасандаа атгасан эмч нараас болж, алдаж, эндэж байгаа тохиолдлуудын тухай бид хэзээ болтол ярьж суух вэ. Хэдхэн хоногийн өмнө бид амаржих гэж яваад амиа алдсан эх үр хоёрын тухай харамсалтай мэдээг хүргэсэн билээ.

Манай улсын эрүүл мэндийн салбар “нурж” байгааг амтай холбон ярьж, зарим нэгэнд нь арга хэмжээ авдаг. Гэвч  тус салбарынхан үүнээс цочироо авах нь битгий хэл хөлөөрөө толгой хийж, захирах эзэн, захирагдах хуульгүй мэт аашилцгааж байна. Хүний амь  хүнд сурталын өмнө хүчин мөхөсджээ. Эх үр хоёрыг эмгэнэлтэйгээр хагацуулсан дуулианы араас эмчээс болж энэ хорвоогоос хальсан бас нэгэн хүний тухай дуулгах гэж сууна.

Айл гэрийн багана, алдрай бяцхан үрсийн аав нь эмнэлэг дээр очиж тусламж авах гэсэн боловч эмч нь халгаагаагүйгээс болоод нас барсан түүх давтагдлаа. Мэдээллийг тодруулбал энэ хэрэг энэ сарын 24-нд гарчээ. Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын 3 дугаар хэлтсийн ажилтан П.Б гэгч бие нь өвдсөн тул харьяаллын дагуух эмнэлэгтээ ханджээ. Тухайн өдөр түүний бие нэлээн хүнд, өвдөлтөөсөө болоод шокийн байдалд орчихсон байсан тул цэрэг, цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын Цэргийн госпиталд эмнэлэгт хүргэгдэж очсон аж.

Гэвч биеийн байдал нь хүнд байсан П.Б-г  тус эмнэлгийнхэн нь ойшоож хүлээж аваагүй байна. Тэр бүү хэл Батлан хамгаалах хууль сахиулахын эмч Өнөржаргал өнөөдөр үзэж амжихгүй нь маргааш ир гээд явуулжээ. Хамгийн харамсалтай нь П.Б  эмнэлэг дээр очсон боловч тусламж авч чадалгүй, эмчид хандсан боловч үзүүлж чадалгүй гэртээ очсоныхоо дараа өөд болсон байна. Эмнэлгийн эрхэм зорилго, эмчийн үүрэг хариуцлага хаана байна вэ…

Уг нь  эмч нар ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө,  эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулна хэмээн тангараг өргөдөг. Гэвч энэ тангараг тонгорог болжээ. Талийгаачийнх гурван хүүхэдтэй байж. Хамгийн том нь таван настай, бага нь гуравхан сартай аж. Эцэгт нь тусалж чадаагүй эрүүл мэндийн салбар, эмчлэх сэтгэлгүй эмч тэдэнд эцгийн хайрыг өгч чадна гэж үү.

Эмч эмнэлгийн ажилтанууд байс гээд л ийм асуудалд ордог. Гэвч хариуцлага, ухамсар дутсан тэднийг шийтгэх хууль нь зөөлдөөд байна уу эсвэл хаацайлаад өнгөрчихдөг ар тал баттай байна уу. Ямартай ч эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж, эрдэнэт хүмүүс амьсгал хураасаар байна.  

Chuhal.mn


URL:

Нэр: зочин Огноо: 30 November 2015

МАШ ИХ ӨВДСӨН УЧРААС Л ЭМНЭЛЭГ.ЭМЧИД ХАНДАЖ БАЙГАА ШҮҮ ДЭН.ХҮНИЙ НҮҮРИЙГ ХАРААД Л ХҮНД ӨВЧТӨН ИРЖЭЭ ГЭДГИЙГ ЭМЧ БАЙТУГАЙ ЭНГИЙН ХҮН Ч МЭДНЭ.ӨНӨРЖАРГАЛ ГЭГЧ ЭМЧ ИХ ХАТУУ СЭТГЭЛТЭЙ ХҮЙТЭН ХҮН БАЙНА.ОЛОН ХҮНИЙГ ГОМДООХ НЬ.ЭСВЭЛ МЭДРЭМЖГҮЙ ХАЙНГА БАЙХ НЬ.ЭНЭ ХҮН ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЖ ХҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ ЮМ БОЛ ЭМЧИЙН АЖЛАА БОЛЬСОН НЬ ДЭЭР

Нэр: zugeer l hun Огноо: 30 November 2015

Хүнд сурталтай, мэдлэг муутай эмч нэртэй амьтадаар дүүрсэн бна лээ энэ эмнэлэг, арай ч дээ л гэмээр хариуцлагагүй, гар харсан хэцүү болсон. Танилгүй бол үзүүлж чадахгүй л болсон бна лээ, хоорондоо хов яриад өвчтөнийг гаднаа дугаарлуулж байгаад цайндаа гараад явчихаж байгаа юм чинь. Хуучны цаг өнгөрсөн бна лээ, ямарч эмчийн ёс зүй бхгүй өвдсөн настай хүнийг загнана, харьцааны соёлгүй халат өмссөн хоосон толгойтнууд. Тэр эмч нарт нь хариуцлага тооцооч, хуучин бол эмчийн эмчлэх эрхийг хасч хариуцлага тооцдог бсан, өвдсөн хүнд тусламж үзүүлэхгүй юм бол яах гэж эмч хийдэг бнаа

Нэр: Зочин Огноо: 30 November 2015

Энэ одоо юу болж бна да хүн өвдөөд арай ядан очиход ярвайгаад сууж байдаг энэ надаас юм асууж гай болох вий гэсэн байдалтай бдаг ш дэ салбарын сайд нар нь юу хийж бнаа, эсвэл нийлээд хов яриад сууж байдаг ш дэ шинэчлэл хийх цаг болсон бнаа

Нэр: Anonymous Огноо: 30 November 2015

MAHN-n buruu

Сэтгэгдэл бичих