“Зоос” банкийг дампууруулсан Ш.Чуданжий нарын хэрэг Баянгол дүүргийн шүүхэд шилжлээ

“Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарыг сэжигтнээр татан шалгаж УМБГ-аас саяхан прокурорын хяналтад шилжүүлсэн.   Тэгвэл “Зоос” банкны хэрэгт холбогдсон  сэжигтнүүдээс хоёр хүнийг яллагдагчаар татан хэргийг нь тусгаарлан шалгаж Баянгол дүүргийн шүүх рүү шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, “Зоос” банкийг дампууруулсан хэрэгт татагдсан хүмүүсээс  хоёрт нь хууль хяналтынхан  ял төлөвлөсөн аж.Чухам  хэн хэнийг яллагдагчаар татсаныг нийслэлийн Прокурорын газраас  нууцалж байна.

Б.Саран


URL:

Сэтгэгдэл бичих