Хятадууд зэрлэг гахай, туулайг хууль бусаар агнан тээвэрлэж явжээ

Сүүлийн үед хятадуудтай холбоотой гэмт хэрэг гарах нь нэмэгджээ. Хамгийн сүүлд гэхэд хятадын дөрвөн иргэн олон улсын виза картыг хууль бусаар хэрэглэж, арилжааны банкуудад хохирол учруулсан хэргийг шалгаж, дээрх иргэдийг цагдан хорьсон байгаа юм. Тэгвэл өчигдөр мөн л хятадуудтай холбоотой гомдол цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 хороонд…р байрны гадаа зогсоол дээр БНХАУ-ын иргэд зэрлэг гахай, туулай зэрэг амьтад тээвэрлэж ирлээ” гэсэн мэдээллийг шалгахад тус байрны…тоотод түр оршин суух БНХАУ-ын иргэн D.Y “Ford” автомашины тэвшин дээр зөвшөөрөлгүй агнасан зэрлэг гахай хоёрыг, туулай хоёрыг , нэр тодорхойгүй шувуу хоёрыг ачиж явсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих