Я.Соронзонболд: Цаг агаараас шалтгаалж гэрлэн дохио асдаггүй

Хүйтний улирал эхэлсэн энэ өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, жолооч нарыг бухимдуулах боллоо. Тэд ачаалал нэмэгдсэнийг гэрлэн дохио ажиллахгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа.

-Замын хөдөлгөөнд орол цож буй жолооч нар гэрлэн дохио ажиллахгүй, түгжрэл үүсгэж байна гэх гомдол гаргах боллоо. Гэрлэн дохио хэвийн ажиллаж байгаа юу?

-Олон хоног гэрлэн дохио тасалдсан явдал гараагүй. Цаг агаарын байдлаас шалтгаалах зүйл бий. Зарим гэрлэн дохио чийгээс шалтгаалан ажилладаггүй. Тухайлбал, Гурвал жингийн гүүрний урд талынх, Эх нялхасын зүүн хойд уулзвар, Яармагийн чиглэлийн гэрлэн дохио бороо орсон үед ажиллахгүй байгаа гэх гомдол иргэдээс ирдэг. Бид цаг алдалгүй засдаг. Бас зарим гэрлэн дохионы цахилгааны эх үүсвэрийг бүрэн шийдээгүйгээс ойр орчмынх нь байгууллагаас эх үүсвэр авсан. Яармагийн гэрлэн дохиог Гудамж төслийн хүрээнд хийсэн. Түүнийг замын хөдөлгөөний удирд лагын төвд одоогоор хү лээлгэж өгөөгүй байна. Хаа яа уулзваруудын гэрлэн дохио асахаа больчихдог. Энэ нь хотын баруун болон зүүн талын цахилгааны шугам сүл-жээг хариуцсан компаниуд ца-хилгааны хязгаарлалт хийдэг-тэй холбоотой. Цахилгааны гэмтлээс болоод хэдэн цагаар гэрлэн дохио ажиллахгүй байх нь бий.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн гэрлэн дохио байдаг вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд119 уулзвар гарцад гэрлэн дохио бий. Эдгээрийн 70 нь онлайн холболттой учир Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хөдөлгөөний ачаалал, эвдрэл гэмтлийг шууд хянадаг. Харин бусад нь оффлайн буюу шууд удирдах боломжгүй гэрлэн дохионууд юм.

-Гэрлэн дохио ажиллахгүй үед жолооч нар их бухимддаг. Тийм үед замын цаг аа ч байдаггүй шүү дээ?

-Гэрлэн дохио тасарсан үед замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, эмх замбараагүй байдал үүсэх нь бий. Энэ байдлыг зохицуулах зорилгоор замын цагдаа нар ажлын байрандаа тогтвортой зогсч, зохицуулалт хийх үүрэгтэй.

С.Хорлоо


URL:

Сэтгэгдэл бичих