Цэцэрлэгээс бүлэглэн эд зүйлс хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдав

Сүүлийн үед бүлэглэж хулгайлах, үгсэн хуйвалдаж байгаад орон байр тонох зэрэг гэмт хэрэг гарсаар байна. Тодруулбал, өчигдөр цэцэрлэгийн цонхоор орж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо …-р цэцэрлэгийн цонхоор хулгайч орж байна” гэсэн мэдээллийг иргэн цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Мэдээллийн дагуу шалгаад үзэхэд тус цэцэрлэгийн 1-р давхарын вакум цонхыг түлхэн “Panasonic” 40 инчийн зурагт, “Toshiba” зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг Ховд аймаг Мөст сумын харьяат тодорхой оршин суух хаяггүй 18 настай эрэгтэй М, 22 настай эрэгтэй Б нар нь бүлэглэн хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргийг цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: Irgen Огноо: 3 December 2015

Ard tumen olsood hulgai hiij bnau.esvel humuujil yos surtahuungui bna u.esvel huuli ni sul bn.

Сэтгэгдэл бичих