Чөлөөтийнхөн нэгнийхээ шагналыг хулгайлжээ

12-3-7h_700x700

Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны нийслэл Баку хотноо чөлөөт бөхийн “Гран при” олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээнд оролцсон тамирчдаас ганцхан бөх медаль хүртсэн. Тэр нь Монголын чөлөөт бөхийн ирээдүйг авч явах залуу тамирчин Э.Бэхбаяр байв. Түүний мөнгөн медальтны шагналд 5000 ам.доллар дагалдаж иржээ. Э.Бэхбаяр уг шагналаасаа бусад тамирчид, дасгалжуулагчиддаа зуу, зуун долларын хувь хүртээж үлдсэн 4200-г нь ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярт хадгалуулжээ.

Ингээд Бээжинд онгоцноос бууж хооллоцгоох үеэр Э.Бэхбаярын шагналын мөнгөнд хулгайчийн гар орсон байж. Энэ тухай “Дасгалжуулагч Ц.Цогтбаяр тамирчныхаа шагналын 4200 ам.долларыг луйвардчихжээ” гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Тэгвэл өчигдөр Э.Бэхбаярын багш А.Энхээ, Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний шүүгч Л.Болормаа нар хэвлэ­лийн хурал хийж сэт­гүүлч­дэд мэдээлэл өглөө.

Уг мэдээллээс үзэхэд Э.Бэхбаяр шагнуулсан нь үнэн. Шагналын мөнгөө дасгалжуулагчдаа хадгалуулсан нь үнэн. Сүүлд нь тэр 4200 ам.доллар нь илбийн юм шигээр зүсээ өөрчилсөн нь үнэн байна. Тэнд очсон багийн хэн нэг нь тэр мөнгийг хулгайлахдаа 21-22 ширхэг нэгтийн долларыг хоёр талд нь зуун доллараар өнгөлж гайхмаар “сонин арга” хэрэглэсэн байжээ. Тэр уран аргатай хулгайч гаднаас биш ердөө чөлөөтийнхний Бакуд очсон багийнхан дунд байсан нь тодорхой юм байна л даа. Ёстой ичиж амьдармаар хэрэг энэ биш үү.

Уг жигшүүртэй явдал зөвхөн тэр хулгайч нөхрийн төдийгүй Монголын чөлөөт бөхийн хамт олны нэр хүндийг унагсан хар үйл юм. Залуу тамирчныхаа урмыг ч хуга цохив. Хэзээ л Монголын тамирчид гадаадад тэмцээнд оролцоод ирэхдээ цагдаагаар угтуулж байлаа даа. Тэгвэл энэ удаа тамирчдыг Буянт-Ухаад буухад цагдаа нар нэгжлэг шалгалт хийж хүн бүрээс байцаалт авсан гэнэ. “Ухаантай” хулгайчийн нэрийг цагдаагийнхан удахгүй зарлах байлгүй дээ.

Д.Надмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: zochin Огноо: 3 December 2015

hen neg n togloj maasagnah gesen bish baidal bishdeed bgaa yum bish biz dee

Нэр: Anonymous Огноо: 3 December 2015

Ц.Цогтбаяр хусаа биз

Нэр: zochin Огноо: 3 December 2015

nudnii bulai ymaa.

Сэтгэгдэл бичих